Томуугийн өвчлөл буурчээ
2015-04-02

Өнгөрсөн гуравдугаар 23-29-ны хооронд улсын хэмжээнд 164 мянга 519 хүн амбулаториор үйлчлүүлсний 7795 (4.8 хувь) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.7 хувиар бага, 10 мянган хүн амд 29.9 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 1.8, өмнөх оны мөн үеэс 13.1 тохиолдлоор бага үзүүлэлт аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин