Азийн өвлийн спортын VII наадам өнөөдөр эхэлнэ
2011-01-30

Азийн өвлийн спортын VII наадам  өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 6-ныг дуустал Казахстан улсын Астана, Алмата хотууд явагдана. Энэхүү наадам нь Казахстан улсад зохиогдож буй анхны наадам бөгөөд анх удаа хоѐр өөр хотод зохиогдож байгаагаараа онцлог юм. Казахстан улс наадмыг зохион байгуулахад төсвөөсөө 726 сая ам.долларыг гаргасан бөгөөд энэ бүх зардал шинээр спортын ордон барих, сэргээн засварлахад зарцуулжээ. Нийт 27 орны 1134 тамирчин 11 спортын төрөлд 70 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Сингапур, Бахрайн улс анх удаагаа энэхүү наадамд тамирчдаа илгээсэн байна.

Монгол улс Азийн өвлийн наадамд энэ удаа таван спортын төрөлд 52 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Монголын багийн тэмцээн 1 сарын 28-нд шайбтай хоккейн Монгол-Кувейтийн тоглолтоор эхэлсэн.

Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин