С.Чинзориг: Компаниуд өөрсдөө гэрээ хийж Хятадаас ажилчин авдаг тогтолцоог өөрчилнө
2015-04-02

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт хийлээ. Урин цаг ирж барилга бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж буй энэ үед тус салбарынхныг урьсан зорилго нь хоёр чухал асуудлаар санал солилцох байсан юм. Уулзалтад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 30 орчим компанийн төлөөлөл оролцлоо.

 

 

Ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана

 

Уулзалтаар ярьсан асуудлын эхнийх нь барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай байв. С.Чинзориг сайд “Өнгөрсөн 2014 онд улсын хэмжээгээр  үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний гаралт өмнөх хоёр жилийн дунджаас буурсан дүнтэй ч барилгын салбарт  26 хүн амь насаа алдсан гэсэн аймшигтай тоо бий. Үйлдвэрлэлийн ослоор ганцхан салбарт ийм олон хүний амь хохирсон  гэдэг гуравхан сая хүнтэй манай улсын хувьд эмгэнэл” хэмээгээд аж ахуйн нэгж бүр энэ тал дээр анхаарч ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйг дүрэм журмын дагуу хангаж ажиллаж байж осол гэмтлийг бууруулна гэдгийг онцолсон. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа дуулгасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Засгийн газраар оруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа гэнэ. Уг хуульд хэд хэдэн чиглэлийн өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах. Өнөөгийн мөрдөж буй хуулиар үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд ажил олгогчийг эхний ээлжинд 300-500 мянга, давтан гарсан бол 1-1,5 сая төгрөгөөр торгодгийг нэмэх нь зүйтэй гэдэг санал оруулжээ. Мөн ажилтны  өөрийгөө болон бусдыг үйлдвэрлэлийн ослоос хамгаалах үүргээ биелүүлэхийг ч хуульд тусгаж буй гэнэ. Барилгын салбарт гарсан ослын хариуцлагыг ерөнхий захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гэхчилэн хэн хүлээх нь тодорхой биш. Мөн барьж байгаа барилга дээрээс төмөр унаад гудамжинд явж байсан хүний аминд хүрсэн тохиолдол нэг биш гарсан. Тиймээс барилгын гаднах талбай, үйлдвэрлэлийн орчны стандартыг ч нарийн сайн тодорхойлж өгөх шаардлага байгааг сайд дурдлаа. Түүнээс гадна барилгын салбарт хөдөлмөр зохион байгуулалт муутай, ямар ч бүртгэлгүй бригад нэртэй хүмүүсээр ажил гүйцэтгүүлдэг нь хөдөлмөрийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг ч анхаарах цаг болсон гэв.  Хуульд мөн эрсдэлтэй ажлын байрны даатгалын тухай заалт оруулж буй бөгөөд ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалыг ажил олгогч төлөхөөр тусгасан байна. Даатгалын доод хэмжээг 36 сарын цалинтай тэнцэхээр байх нь зөв хэмээн үзэж буйгаа сайд ярьсан юм.

 

 

Ажиллах хүчний квот авчихаад бусдад шилжүүлдгийг бүрмөсөн зогсоосон

 

Уулзалтаар ярьсан хоёр дахь асуудал нь гаднаас авдаг ажиллах хүчтэй холбоотой байлаа.  Монгол Улс жилдээ 25-28 мянган ажиллах хүч гаднаас авдаг. Хэдэн жилийн өмнө байсан энэ тоо өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй. Хөдөлмөрийн зах зээлийн 10 гаруй хувийг шингээдэг барилгын салбарт л гэхэд гаднаас авч буй ажиллах хүчний 50 хувь ногддог юм байна.

 

С.Чинзориг сайд “Саяхан надтай Хятадын Элчин сайд уулзаж тус улсаас авах ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх санал тавьсан. Би хариуд нь эдийн засгийн хямралын үед хөрөнгө оруулалт буурч, дотооддоо ажлын байр хомсдож байгаа учраас Хятадаас авах ажиллах хүчний тоог нэмэх ямар ч боломж байхгүй гэдгийг хэлсэн. Энэ бодлогоо ч цаашид баримтална.  Тиймээс дотоодын ажиллах хүчээр гаднаас авах хүнийхээ орон зайг нөхөх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Үүний тулд та бүхэнд нэг шаардлага тавина. Энэ жил гаднаас авсан ажилчдынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх тооны монгол ажилчдыг дагалдуулан сургаж ур чадвар, технологи эзэмшүүлэх ёстой. Ирэх жил танай авах квотыг бид энэ оныхоос 30 хувиар бууруулж олгоно. Монгол ажилчдыг сургах зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах боломжтой.

 

Мөн ирэх жилээс компаниуд өөрсдөө очиж гэрээ хийж Хятадаас ажилчин авдгийг зогсооно.  Хятадын төрийн байгууллагатай ажиллах хүчний гэрээ байгуулан, тэдний бүртгэж сонгосон ажиллах хүчнээс авдаг тогтолцоонд шилжих ёстой.  Ингэхдээ жинхэнэ ур чадвартай, нарийн мэргэшсэн хүнийг л авна. Тус улсын хувьд мэргэжилтэй ажилчиддаа Боловсролын яамнаас нь үнэмлэх олгодог. Гэтэл одоо манайд орж ирж байгаа хүмүүсийн дийлэнхэд нь ийм үнэмлэх байхгүй. Нэг үгээр хуурамч үнэмлэхтэй хар ажилчид байгааг нуух хэрэггүй. Тиймээс бид Хятадаас оруулж ирж буй ажиллах хүчнийг Боловсролын яамнаас нь олгосон мэргэжлийн үнэмлэхтэй байхыг шаардана.

 

Түүнээс гадна ажиллах хүчний наймаа гэж үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл бий болсныг та бид хэн хэн нь мэдэж байгаа. Үүнийг бий болгодог гаднаас авсан ажиллах хүчний квотыг компаниуд гэрээ дууссан ч гэдэг юм уу шалтгаанаар бусдад шилжүүлдгийг бүрмөсөн зогсоосон. Хэрэв танай компанийн ажил дууссан бол гаднаас авсан ажилчдаа гарга. Хэн нэгэнд хэрэгтэй бол хууль номынх нь дагуу материалаа бүрдүүлээд ханд, бид асуудлыг шийдэж өгнө. Хөдөлмөрийн яамнаас өгсөн зөвшөөрөлтэй квотоор орж ирж буй нөхцөлд ажиллах хүчний виз олгоно. Түүнээс хэн нэгнээс шилжүүлж авсан тохиолдолд виз олгох боломжгүй гэдгийг анхаараарай” хэмээн гадаадаас авдаг ажиллах хүчний тал дээр барьж ажиллах бодлогоо тодорхой танилцуулсан.

 

Уулзалтад оролцсон барилгын компанийнхан сайдын саналыг дэмжиж буй ч монгол залуус ажил хийх, ажил сурах эрмэлзэл идэвх  муутай, хариуцлага сул, шаардлага хангадаггүйг хэлж байв.  Эцэст нь Хөдөлмөрийн яам болон компаниуд дотоодын ажиллах хүчнийг сургаж дадлагажуулах замаар гаднаас авч буй ажилчдын тоог цөөрүүлэх тал дээр хамтарч ажиллахаар тогтлоо.

Shuud.mn
Сонин хачин
1234:
mgl-iin ali ch salbart mgl hunees undur tsalin gadaad humust uguhiig horigloh hyyli gargah heregtei
2015-04-03
1234:
mgl-iin ali ch salbart mgl hunees undur tsalin gadaad humust uguhiig horigloh hyyli gargah heregtei
2015-04-03
zochin:
manai barilga deer ajilladag humuus er ni ih teneg shuu dee.ajil hiij bgaad tsalin avch baival bolno ter tatvar toloh gedgiig medehgui tatvar toloh heregtei yadaj niigmiin daatgal eruul mendiin daatgal gej helchihvel shuud yavaad ogno hed honog gaigui ajillachihaad ovoo yum bna gej bodoh hoorond hulgai hiisen bdag esvel tsalingaa avaad ajilaa hayaad l yavchihna.Er ni hen mongo ih amlana tend ochino gologdono hulgai hiine arhidana geed ih novshiin shuu dee.Tegeed ajilgui amidral yaduu geed oriloldood bna.Hench hulgaich arhichin alga boldog huntei ajillahiig husehgui shuu dee.Ter dundaa Zavhanii sartuuluud bol estoi hognuud bdag gedgiig barilgiin komfaniudiin zahirluud sain oilgoh heregtei bi bur duusah dohson shuu aimaar humuus bdag.
2015-04-03
odoo l zov yarij bna:
hyatadaas ajilaj huch avchihaar oorsdoo haanaas ajil oloh be deer ni ajilgui gej duuduulna ajiltai baival ard tumen ur huuhed maani amidral ni oor bolno shuu
2015-04-02