Орон нутагт зам тээврийн ноцтой осол гарлаа
2015-04-02

Сүүлийн үед Улаанбаатар-Зам-Үүд чиглэлд суудлын автомашин зөвшөөрөлгүй хүн тээвэрлэж, ноцтой осол гаргаж байгааг Дорноговь аймгийн иргэд мэдээллээ.

 

Тодруулбал, Урьд шөнө буюу энэ сарын 1-2-нд шилжих шөнө УНВ2839 улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машины жолооч иргэн Т Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд хууль бусаар зорчигч тээвэрлэж яваад онхолдсон хэрэг гарчээ. Осолд жолоочоос гадна дөрвөн иргэн өртсөн аж. Одоогоор тэдний биеийн байдал нь хэр байгаа нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар урьд өмнө нь дээрх хэрэгтэй адил хэрэг удаа дараа гарч байсан бөгөөд хэд хэдэн хүний амь эрсдэж байсан гэв.

 

Энэ асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүдийн ЗЦГ-н дарга н.Явуухулангаас тодруулах гэсэн боловч утас нь холбогдсонгүй.

 

Харин Дорноговийн залуучууд  Зам тээврийн яам болон холбогдох байгууллагуудаас нь  энэ асуудалд хяналт тавьж, Улаанбаатар-Замын үүдийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ явуулахыг хүсч байгаа ажээ. Тиймээс тэд “Хууль хяналтгүй хулгайн тээвэр энэ мэт осол аваарууд гаргаж иргэдийн эрүүл мэнд, амь насыг хохироосоор байх уу? Иргэд ч хууль бус тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлэхгүй байж амь насаа хамгаалцгаая” гэх уриалгыг гаргаад байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
mongol huu:
Ene prius mashin uheld hurgene shu
2015-04-03