Халдлагын үеэр 140 хүн амиа алдлаа
2015-04-03

 

Кенийн нийслэл  Найроби хотноо байрлах “Garissa” их сургуульд хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл халдлага үйлдэж, 147 хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь христийн шашинтай хүмүүс байсан гэж цагдаагийн газраас мэдэгдсэн  байна. Хэт даврагчид олон хүний аминд хүрсэн шалтгаанаа “Барууны шашин шүтэж, хайрладаг хүмүүс бидэнд хэрэгггүй” гэж тайлбарлажээ.

 

Тэд өчигдөр орон нутгийн цагаар 18.00 цагийн үед их сургуулийнхныг  барьцаалж, халдлага үйлджээ. Дуудлагын дагуу ирсэн цагдаа нар 13 цагийн дараа сургуулийн байрыг бүрэн чөлөөлж, барьцаалагдсан хүмүүсийн сулласан байна. Цагдаа нар сургууль барьцаалсан хэт даврагчдыг устгажээ. Албаны мэдээгээр халдлагын үер сургуульд нийтдээ 800 гаруй хүн байсан гэнэ. Халдлагын үеэр 147 хүн амиа алдаж, 79 хүн гэмтжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин