Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ
2015-04-03

09:00 цагт: Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд НИТХ-ын ээлжит хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. 

 

11.00 цагт: Эрдэнэс Монгол ХХК-ийн 106 тоотод  Төрийн өмчит уул уурхайн компанийн үйл ажиллагаанд салбарын эрдэмтэн судлаач, мэргэшсэн зөвлөх инженер, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

 

14:00 цагт: НЗДТГ-ын Б зааланд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын явцын мэдээллийг танилцуулна. Мөн Хан-уул дүүргийн 2,3 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч компаниудад Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат батламж гардуулна. 

 

18:00 цагт: "Улаан гэр" галерейд  Л.Мянганцэцэгийн "Зүрхний хэргүүд" уран бүтээлийн үзэсгэлэн болон, номын нээлтэд урьж байна. 

Shuud.mn
Сонин хачин