ТАКСИ №119
2015-04-03

 

Энэ өдрийн мэнд манайхаан. Эхлээд яльгүй хууч хөөрье. Өвөөгийн 49 хоногийн будаалга өнөөдөр болж байна. Өчигдөр зочиллоо. Хоол салат бэлдэцгээж байна. Хүүхдүүдэд гарын бэлэг бэлджээ. Ойролцоогоор 30-д хүүхэд 20-д томчууд ирэх тооцоо гарсан гэнэ. Би ч арай л “найрын хүн шиг олон хүн ирэх нь ээ” гэж илүү үглэсэнгүй. Ажил явдлын үеэр маанийн юм аваагүй улс нэлээн гээгдэж үлдсэн гэнэ. ЮмҮз-ийн явуулсан мөнгөөр тэдэнд өгөх маанийн өглөгийг гүйцээж авсан гэлээ. Липтон цай, шингэн саван, цайны аяга, шүдэнз арц хүж зэргийг хийсэн 10-д жижиг тортойг бэлдсэнээ надад үзүүллээ. Би өнөөдөр оройхон очиж будаалга идэж ярьж хөөрч суух ам өгөөд ирсэн. Одоо ч ид л хүүхдүүд шуугилдаж идэж уусан хөөр шуугиан явагдаж байгаа байх. Таксигаа гаргаж мөнгө овоо цугларч л байна. Одоо нэмээд нэг жаахан мөнгө “зохиочихвол” болчихно доо. Тэгээд тэргээ авчихвал явж өгнө л гэж бодож байна. За ингээд шинэ бичлэгээ хүргэе. Анх удаа архи ууж үзлээ гэж андуурсан охидын хөгөөс эхлэе дээ...   

 

 

1.Архи чинь нойр хүргэдэг юм байна

 

Нэг бүсгүй архи ууж үзээгүй охидын тухай их хөөрхөн дурсамж ярилаа.

 

Манай дүү Мандухайд зөөгч хийсэн гэсэн. Хятадууд камер энэ тэрээ мартаад явчихсан гэсэн. Тэгээд камерийг дараа нь олж дээ. Тэгээд өгчих санааатай араас нь сурсаар байгаад холбоо барьсан байгаа юм. Тэгсэн нэг Хятад нь монголоор ярьчихдаг байж. “Өө ёстой баярлалаа. Камераа аваад хүрээд ир. Хоолонд оруулья дайлья” гэж. Тэгэхээр нь бас болгомжлоод хоёр найзыгаа дагуулаад бөөн сүр очсон гэсэн. Тэгсэн чинь нөгөөдөх нь нэг савнаас кофе уугаад сууж байсан юм байна л даа. Тэгээд “юу уух уу” гэж. Нөгөө гурав “өө таны ууж байгааг ууя” гэж. Яахав дээ 10 жилийн хүүхдүүд зуныхаа амралтаар ажил хийчихсэн хэрэг л дээ. 90-ээд онд чинь кофегоо ч сайн мэдэхгүй хүүхдүүд. Таны ууж байгааг ууя гэж л дээ. Тэгээд нэг нэг аягыг хийгээд өгчихөж. Жоохон аягатай, нөгөөдөх нь аймаар нямбай хийгээд барихгүй. Дор нь уугаад л дуусгачихаж. Тэгээд дахиад нэг уучихья гэсээр гурав дөрөв уучихаж. Тэгсэн хамгийн гол нь тэрийг нь нөгөө гурван охин архи гэж бодсон гэнээ. Жоохон хүүхдүүд архи ууж үзээгүй чааваас. Архи мархи мэддэгүй байлаа ш дээ. Тэгээд гурвуулаа яваад шөнө нойр нь хүрэхгүй. Тэгээд архи уусан гээд итгээд, бас ходоод нь халуу оргиод, толгой нь эргээд байсан гэж байгаа юм аа. Бараг л согтчихсон. Маргааш нь гурвуулаа хоорондоо яриад “Архи их уухаар нойр хүрэхээ больчихдог юм байна тэ” гээд аймаар ярьсан гэсэн  кккк...

 

 

2.Таксины жолооч нар “төөрүүлдэг шүү”

 

Би бас Сөүлээс явахынхаа өмнө нэг хөглөлөө. Олон жил сайхан харьцаатай байдаг нэг “Со” ах маань хүрээд ир гэлээ. Такси бариад хурдан ир гээд л сүйд. Бид хоёр бараг таван жил уулзаагүй юм. Нэлээн сэтгэл нь хөөрсөн байдалтай ярилаа. Миний бие яг 50 мянган вонтой байсан ба очих газар хүртэл такси дор хаяж 30 мянга болох тооцоо байлаа. Уг нь ч ах төлчихдөг юм л даа. Тэгээд такси барьж суулаа. Үеийн шахуу насны жолоочтой таксинд сууж цаг гаруй явлаа. Би үе үе нойрмоглож байсанд манай хүн урд хайрцгаа ухсанаа надад нэг бохь гаргаж өглөө. Ингээд очлоо. Залгаад “Ирчихлээ” гэсэн ороод ир гэж байна. Би нэлээн шаналангуй 30 мянгаа өгчихөөд буутал манай Со ах ирчихсэн хажуугаар ороод ирлээ. Гартаа мөнгө барьчихсан таксиний жолоочид өгөх гэж байна. Өнөөдөх тооцоо хийсэн гэх шиг болов. Энэ үед би нөгөө мөнгийг нь авчих санаатай тохойноос таттал манай хүн буцаагаад хармаалчихав. Би ард нь хий булталзаж гар сарвайсаар хоцорлоо.

 

Манай ах нэг жижиг уушийн газар нэг найзтайгаа сууж байна. Би ч ёс яахав бараг л яарликийг нь арилтал дарсан ганц Чингис архиа барилаа. Тэр хоёр нэлээн халсан байлаа. Чингис архийг минь уугаад бүр ч хурдандаа ороод муудаад ирлээ. Тэгээд өндөрлөх тийшээ хандтал цаг 11 өнгөрчээ. Ахыг үдэж өгөөд би хоёр сонголттой хоцров. Нэг бол буцаад нэвт таксидах нөгөө бол метронд амжих. Мөнгө бэл муу тул хоёр дахь замыг барьж Метроны ёг /зогсоол/ хүртэл таксидахаар болов. Гар өргөлөө такси зогслоо. Харин нөхөр таксины жолоочтой ойлголцох гэж том ажил болов. Манай хүн бараг л 10 мянга гарах юм яриад байх шиг. Ингэхээр нь сүрхий хэлтэй нэг найз хүүхэн рүүгээ залгаад нөхцөл байдлаа хэлж таксины жолоочтой ярьж ойлгуулахыг хүслээ. Тэр хүүхэн Солонгос хүнтэй гэр бүл болсон бөгөөд олон жил суурин амьдарсан нэгэн.

 

Нөгөө хүүхэн “өө чи сайн хэлж суухгүй бол наадуул чинь хэцүү гээд нэлээн юм ярихаар нь би нэгжээ гамнаж “за чи шууд энэ жолоочтой ярьчих” гээд утсаа таксины жолоочид өгчихөв. Нөгөө нөхөр дурамжхан миний утсыг авснаа нүдээ эргэлдүүлэн хөмсгөө зангидан яриаг таслахгүй сонсч байгаад хар цагаан дуугүй утсыг надад буцааж өглөө. Би аваад “яасан хэлчихсэн үү” гэсэнд нөгөө талаас “юу вэ, сая чи биш юм уу, пээ яанаа” гэж дуу алдлаа. Тэгсэн манай найз намайг сонсож байгаа гэж бодоод таксины жолооч нар хөгийн шүү, худлаа шүү. Гадаад хүн газар мэдэхгүй суучихвал худлаа тойруулаад давхиад байдаг шулаач мулаач гэх зэргээр солонгосоор баахан ярьсан байна даа ккк. Солонгост их удсан болохоор жоохон хурдан ярихаараа солонгос хэлээрээ ярьчихдаг гэмтэй. Тэр нь хөдлөөд надтай ярьж байна гэж бодоод өөрийг нь өөрт нь ёстой авч өгч дээ. “Өө муу таксины Ажу ши нар ёстой хөгийн юмнууд. Тойруулж давхиад хүний мөнгө монждог энэ тэр” гээд явж өгсөн байгаа юм. Өөрсдийнхөө тухай таагүй яриа сонссон жолооч надтай дуугарсангүй хөмсөг зангидан хөдөлж хэд баруун, хэд зүүн мушгиад намайг нэг “ёг” дээр авчраад шууд “4000-ийг өг, “КА” /яв/” гэлээ дээ...  

 

 

3.Бариад аваарай

 

Түрүүний 7 хоногт нөхрийн машиныг уначихсан Баянхошууны эцсээс 67-р сургуулийн буудал өнгөрөөд гэлдэрч явтал нэг нөхөр зам хөндлөн гүйж, замын нөгөө талаас нэг махлаг бор хүүхэн гар гозолзуулан гүйж яваа харагдав. Эхнэр нөхөр юм болов уу, хэрэлдэж хэлцсэн юм болов уу гэж хэрэгт дурлаад зогсч цонхоо буулгалаа. Гэтэл хэрэг бишдэж хүүхэн “наад новшоо бариад аваарай ах аа” гэх нь тэр. Нөгөө нөхөр яг л миний машины хажуугаар налаад ороод ирлээ. Өвөртөө нэг юм хийчихсэн бололтой. Би буруу талын хаалгаа нээтэл манай хүн ч цохигдож таарлаа кк.

Яг кинон дээр гардаг шиг чика баривчилгаа болов. Өнөө эр хөл муутай бололтой юм чааваас, пөөдийгөөд унаад өглөө. Нөгөө хүүхэн ч зам гараад бондогонон гүйж ирээд өнөө нөхрийг дараад авах шиг болов. Би ч буулаа. Өө машин тойроод очсон хүүхэн өнөө нөхрийн өврийг ухаж нэг зүйл угз татаад гаргаад ирсэн нь шил архи байлаа. Согтуу ч сурамгай нүүрээ хаан тугдайгаад өглөө. Залгуулаад махлаг хүүхэн булчинлаг хөлөөрөө өшиглөж өглөө дөө. Адилхан эр хүн газар уначихаад балбуулаад байхаар хараад байж төвдсөнгүй “хөөе за миний дүү боль, яасийн ийсийн” гэлээ.

 

Э/эмэгтэй/ -Муу хөгийн архичин чинь. Чи намайг гүйцэхгүй гэж бодоо юу. Чи муу гуйгаад аваач айн гээд нүүр лүү нь хоёр ч ширүүхэн өшиглөчихөв.

 

Өнөөх эр босч ирэв. Майжийсан хагас түрийтэй шороотой гутал хийчихсэн дээр үеийн кнопон товчтой ногоон куртка мөрөндөө хайнга тохчихсон ядарсан байрын эр байлаа. Хүүхэн бяр заан захнаас нь базаж гарын аясаар хойш урагш угзчин зогсож байх. 

 

Х -За энэ манай найз яасан юм?

Э -Өө харин архи авья гээд авснаа бөөлжлөө гээд гарснаа зугатаадгийн. ...ээ чи арчаагүй архичин минь ээ, хөөш ...май чи /хүүхэн нөгөө муу эрийг урагш нь нэг түлхээд араас нь ганц амбаардаад тавилаа./

 

Нөгөө эр буруугаа ойлгосон ч юм уу ингэж баригдаж гөвшүүлээд сурчихсан ч юм уу цааш гуйвганан алхлаа.

 

Хүүхэн шүлсээ сурамгай гэгч тургиж хаяад “өө орж ирээд маяглаж маяглаж баахан архины үнэ асууснаа нэг муу ... архи авахгүй юу. Тэгснээ учиргүй огиод бөөлжлөө гээд хаалгаар гарчихсийн. Араас нь харсан чинь харин чигээрээ зам гараад гүйж байдаг байна ш дээ. Муу тэнэг ядаж хойшоо цонхонд харагдахгүй гүйхээч мэдэхгүй мал чинь” гэж овоо сайхан хараал урсгаж байснаа “за баярлалаа ах аа. Ядахад ганцаараа лангууны ард байсийн.. гэснээ “пээ яанаа нээрээ дэлгүүр хүнгүй байгаа ш дээ” гээд гараа гозгонуулан машинуудыг дохисоор зам гарч явчихлаа.

Өнөөх бүтэлгүй эр маань тээр дор оччихсон юу болоогүй мэт хашаа руу морь харж зогсоо харагдав. Би хөдөлж хажуугаар нь зөөлөн гарсанд над руу нэлээн сөлгөр харснаа салаавч гаргаж мэндчиллээ.

 

 

 

4.Чихэндээ хөвөн хийгээд орсон нь дээр...

 

За ингээд амалсан ёсоор Сөүл хотын ягааны гудамжаар шүргээд гарсан сониноосоо хүргэе дээ. Ер нь бол санаандгүй байдлаас энэ газрыг зорьсон юм л даа. Таван жил гэрээгээр байгаа зүс таних залуутай таарч шөнийн Сөүлээр тэнэх хүсэлтэй байгаагаа хэлтэл зам нийлэх санал тавилаа. Манай хүн уг нь бол эхлээд Етовон гэх нэлээн барууны амьдралтай европжсон газар очьё гэж санал гаргаад хөдөлсөн юм. Гэтэл замд нь хоёр найз нь утсаар залгаснаар төлөвлөгөө өөрчлөгдөж хэдхэн минутын дотор ягааны гудманд нь хүрээд ирчихлээ. Гурван найз уулзлаа. Би ч нөгөө шадар гурван цэрэг киноны Артеньян шиг 4 дэх “баатар” болж хамт сууж пиво уулаа. Манай гурав ойр зуур сонин хачин ярьж сууснаа “за нэг тойрох уу” гэлээ.

 

Манай залуу “Тэгье. Би ахыг дагуулаад ерөнхийд нь нэг харуулчихья” гээд шууд бослоо.

 

Ягааны гудманд орж явчихлаа. За ер нь бол урьд нь сонсч төсөөлж байснаас нэг их зөрсөнгүй. Үндсэн хоёр гудамж. Манайхаар бол хоёр талдаа хаалгатай ТҮЦ-нүүдтэй худалдааны гудамжтай төстэй. За харин дотор нь байгаа бараа бол өөр. Зөвшөөрөлтэйгээр биеэ үнэлдэг хүүхнүүд. Нэг бодлын энэ бизнесээ эрхлээд улсдаа татвар төлдөг гэсэн үг. За тэгээд мэдээж тогтмол хугацаанд эрүүл мэндийн үзлэгт орж хяналтад байдаг л байлгүй.

 

Өө тэгээд янз бүрийн ягаан эрээн хөшиг гэрэл хийж бие биенээсээ ялгарах гэсэн шилэн хаалтны наана цаана будаж шунхадсан нарийхан хүүхнүүд өндөр намаараа л байна. 30 гарсан байрын төрхтэй хүүхнүүд ч байна. Ихэнх нь л залуухан. Залуу хэд хэд ирсэн гэж байна. Өөрөө үзсэн болон сонссон зарим нэг зүйлийг надтай харамгүй ярилаа.

 

З/залуу/ -...Та одоо харж байгаа биз дээ. Тэр шилбэнээсээ доош нэг юм унжуулчихсан хүүхнүүд байгаа биз дээ. Эд нар бол хулхи шүү.

Х -Муридаг гэж үү?

З -Үгүй ээ, энд тийм юм байхгүй. Бүгд хяналтад мөнгөө өгөхгүй байвал хамгаалагч нар гараад ирнэ. Эд нар чинь эрх нь зөрчигдвөл цагдаад ч хандаж чадна. Хууль ёсны зөвшөөрөлтэй хийж байгаа юм чинь. Мөнгө авчихаад хийлгэхгүй байна гэж бас байхгүй ш дээ. Зүгээр ийм шилбэндээ цацаг даавуутай нь намхан хүүхнүүд байхгүй юу. Дотроо аймаар өндөр өсгийтэй туфел өмсчихсөн байгаа. /ийм гээд хуруугаа төө хэрийн зайтай болгож харуулав./ Жинхэнэ өндрүүд бол тэр хараа, байгаа  биз дээ.

 

Хүүхнүүд ч наалинхайтан “нааш ирээ, намайг аваач” гэж зөөлөн шивнэх төдий ч дуулдахаар хэлэх юм.

 

Х -Тэгээд хэд гэх үү.

З -Өө тэгээд үнэтэй л дуугарна шүү гээд нэг хүүхний шилэн хоргонд ойртон очоод хэдэн зүйл лавласнаа эргэн эрж “за энэ хүүхэн бол 150 л гэж байна”.

 

Миний ч чих шуугиад өмдний халаасанд байгаа 4-н аравтын вонн минь хурдхан яваач гэж тийчлэх шиг болов.

 

Х -300 гэнээ. Манайхаар бол бараг 600 мянга юм биш үү?

З -500 гаран мянга л даа. Гэхдээ янзын л хүүхэн байна ш дээ.

 

Энэ үед өө битүү хар тен болсон янзын гялгар хар машин гудмын голоор зөөлөн явж өнгөрлөө. Нэг дунд гарын босс яваа бололтой. Нэг шилэн хоргоны өмнө түр зогсоход нэг хар “гоонж” болсон залуу буун харайж ирээд хүүхэнтэй хэдэн үг солиод буцаж машиндаа орлоо. Боссдоо л үнийг нь хэлж байгаа бололтой. Машин хөдлөхөд нөгөө хүүхэн нь хошуугаа унжуулан эрхлэнгүй болж машин руу гараараа даллаж байна. Баргийн хатуу хүн ч эргээд дуудахаар л хачин хөөрхөн өрөвдмөөр эрхэлж чадаж байх юм. Энэ нь ч одоо аргагүй л мэргэжлийн онцлог байх л даа.  

 

...Бид хоёр нэг богинохон гудмыг дуустал алхаад ягааны гудамнаас гарч нөгөө найзуудтай нь уулзсан уушийн газраа эргэн ирж суулаа.

Залуу өөртөө нэг сөөжүү надад пиво захиалаад “за манай хоёр хаачив” гэлээ.

 

Х -Тэр хоёр чинь хүүхнээ аваад орчихсон юм биш үү?

З -Үгүй ээ. Харчихаад ирж ярилцана ш дээ. Ах минь.

Х -Юуг?

З -Хэн нь аль хүүхнийг авах уу гэдгээ.

Х -.. аан. Чи тэгээд сая харснаасаа алийг нь авахын.

З -Харин ээ. Тэр хоёр дахь хоргонд байсан хүүхэн бол үнэн царай, өгзөг сайтай байгаа биз. Гэхдээ намхан л юм билээ дээ.

Х -Аа мэдэхгүй надад бол ч бүгд л өндөр хөөрхөн харагдлаа шүү.

 

З -Өө гэхдээ эд нар чинь нэг л тэгүүлнэ л дээ. Соёлтой бас. Оронгуут хувцас тайлуулаад эрхтэн угааж өгнө. Тэгээд гондоомоо углаад жоохон хөхнө. Тэгээд хэвтээд начигнуулаад хурдхан дуусгачих гээд л үзчихнэ дээ. Маниус шиг удсан нөхдүүд эрүүл орвол тэгээд шатна ш дээ. Гарлаа, тавилаа айн ккк. Давахгүй ш дээ гээд... /инээв/.

Х -Өөр ийм гудамж тэгээд олон байх уу?

З -Өө тэр бүүр хол Сувонд нэг лав байгаа. Тэнд гэхдээ эндэхийг бодвол жоохон хүнд санагдсан ш дээ. Халтарууд, төлгүүд их очдог. Хямдхан настай хүүхэн олонтой юм билээ. Манайхан чинь согтуу орж тэднийг нь хашраагаад ккк. Монгол гэвэл зөвшөөрөх хүүхэн ховор болсон гэсэн. Энд ч гэсэн болж өгвөл Япон л гэсэн дээр.

Х -Солонгосчууд ер нь хэзээнээс ингэж биеэ үнэлэхийг зөвшөөрсөн юм бол чи юм сонссон уу?

З -Өө мэдэхгүй, удаж байгаа байхоо. Нэг удаа засгаас нь хориод бүх биеэ үнэлэгчээ баривчлаад бөөн юм болсон гэсэн. Тэгсэн нөгөөдүүл нь нууц байдалд ороод нөгөө хүнд гарууд, мафийнхаа гарт орж, базуулаад өвчин хамуу тусаад ДОХ мох чинь замаа алдсан гэсэн. Тэгээд дарамтанд ороод эхэлсэн бүх биеэ үнэлэгч нь нөгөө бөмбөгөр ордныхоо гадаа нүцгэн жагссан гэсэн.

Х -Хэдэн онд юм болоо?

З -Бүү мэд ээ. Ах одоо сэтгүүлчийн ажил хийгээд байна уу тэ ккк. Мэдэхгүй тэгээд л бүгдийг нь бүртгэлжүүлээд өндөр татвар тогтоогоод ийм гудамж гаргаж өгсөн юм биш үү.

Х -За бараг тэр нь зөвдсөн юм байна даа тэ.

 

З -Тийн ш дээ. Манайх шиг худлаа хориод нэмэргүй. Хаашдаа л биеэ үнэлж байгаа ш дээ. Ядаж өвчин авчихгүй ийм баталгаатай байсан нь дээр тэ. Би ч монголдоо хэд хэд хүүхэн авч байсан л даа. Нэг удаа согтуу янхан авчихсан чинь муу хужаа гондоом урагдчихсан байдгийн. Түй, юм гараад халуураад. Баахан пинцилиндүүлсэн ш дээ, хэхэхэ.

Х -Тэгээд сайн шинжлүүлж нам болгохгүй бол дараа нь сэдрээд алдаг гэсэн шүү.

З -Аа гайгүй биз. Дараа нь явдаг хүүхэнтэйгээ зөндөө л оригоороо унтсан яагаа ч үгүй ш дээ. Хөнгөн туссан байх аа.

Х -Чи ингэхэд ерөөсөө гэрлэж бариагүй байгаад энд ирчихсэн юм уу?

З -Тнх. хэхэхэ нээрээ эд нар дээр орохдоо чихэндээ хөвөн хийчихээд орсон нь бараг дээр юм шиг билээ.

Х -хэхэх, Яагаад?

 

З -Лайтай янаг дуугарна. “Пи” тэгээд л хачин дуугараад дороос хэд хөдлөхөөр чинь бас хачин болоод л тэгээд сүн гэчихэж байгаа юм чинь. Удаан хийхгүй болохоор ер нь дороо тавьчихаад байх юм шигээ. Тэгдэг үү тэ ах.

Х -ккк Одоо тэгэх л байх даа.

З -ккк ах худлаа ичингүйрээд байгаа юм уу...

 

Бид хоёр ийн элдэв дээдийг хамж ярин нэлээн сууж залуугийн сөөжүү бараг дуусч байхад өнөөх хоёр нь ирлээ.

 

З -Та хоёр яав аа. Гялалзуулчихсан уу?

Н/найз/ -Үгүй ээ эндээс цаана нэг байшинд чинь бас хямдхан байдаг юм байна ш дээ. Нэг хүүхэн бид хоёр дээр ирээд ярих уу хөөрөх үү гээд.

З -Тэгсэн ямар байна?

Н -Өө дэмий юм байна аа. Хулхиар явдаг зөвшөөрөлгүй бололтой юм.

З- Өө тэгвэл дэмий. Тэгээд яахын. Эртхэн яачихаад буцья. Би маргааш ягаарна ш дээ.

Н -Би ч эртээд нэг ордог. Тэрэнтэйгээ л таарья даа. Цаанаа нөгөө талын үзүүрийн цонхон дээр зогсдог болчихож. Ах яахын. Харав уу?

 

Х -Өө ах нь яахав сонирхлоо. Би чинь та нарыг бодвол эхнэртэйгээ ойр байдаг хүн төвөг дөө.

З -Мөнгөнд бол зоволтгүй ш дээ ах. Дүүгээсээ нэмэрлэ л дээ. Зорьж ирчихээд.

Н -Тийн. Яахав дээ ах.

Х -Маргааш буцнаа ах нь. Инчон руу эрт хөдлөнө. Ингэсгээд явчихья. Та нар тэгээд зохицуулчих.

Н -Тэгвэл ахыг таксинд суулгаж өгчихөөд орох уу?

З -За кунчана, ахыг үдээд нэг юм тулгачихья...  Ингээд Артеньян болсон би шадар гурван цэрэгтэйгээ нэг сөөжүү “камбай”-даад салж явлаа.

 

Цагаахан бас дайламтгай Монгол залуустаа би талархсанаа хэлээд такси барьж байгаа айлынхаа хаяаг бараадахад шөнийн 3 цаг болж байлаа. Тэр ягааны гудамжнаас нэг өвөрмөц зүйл мэдрэгдсэн. Хэчнээн сайхан охид хүүхнүүд харагдах ч нэг л гундуу торонд бүжиглээд байгаа барби шиг санагдсан шүү. Барби гэж яагаав, манайхаан. Нөгөө нэг охидууд тоглодог нэг будмал туранхай эмэгтэй хүүхэлдэйн загварууд байдаг даа. Тийм барбинууд тоглоом гэхэд нэг л биш нүд мүд нь зөөлөн биш хүйтэн ч гэмээр сэтгэгдэл төрүүлээд байдаг юм. Ягааны гэх гудманд байх хүүхнүүдийг хараад яг тийм мэдрэмж надад төрсөн шүү. Яахав манай ийм мэтийн “ажил” нууцаар хөөдөг хүүхнүүдийг бодвол амь нас нь баталгаатай байх юм даа. Бас улсдаа татвар төлж мөнгө оруулдаг л юм байна. Гэхдээ энд цаг өнгөрөөх тусам хүн болж төрсний утгаа өдөр өдрөөр алдаж байгаа л даа. Ягааны гудамжны хүүхнүүдийн галгүй нүдийг нь харахад л андашгүй байна лээ... 

 

Үргэлжлэл бий...

 

"https://twitter.com/hoovon_huh"  “Follow me” гэдэг билүү… бас лайк манайхаан.

 

https://www.facebook.com/HOOVON https://www.facebook.com/groups/600088786776105/

 

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Их цаг зав гаргаж, энэ бүхнийг бичиж, хорвоогийн амьдралыг харуулдагт нь баярладаг шүү. Бас сайтад нь баярлаж байна. Тэр дэнлүүний гудамжны тухай үнэнийг л бичсэн байх. Бусад сонин, сэтгүүлч нар бичихгүй нэрэлхээд байдаг ш дээ. Баярлалаа.
2015-07-31
Зочин:
бэлэг биш зэд гэдэг юм шд
2015-04-14
Хүнд гар:
Архи хулуулаад дутаадаг тэр туучийг төсөөлөх бүрий инээд хүрнэм. Баригдчихдаг нь бяцхан харамсалтай бас өрөвдөлтэй.Юу ч болоогүй аятай хээв нэг морь харж зогссон гэх. Хөөцөлдөөний нь зүйрлэвээс нөгөө дээр дурдагдсан Ну погоди-н 2 жаал мэт. Магад мань лугаа адил ХҮНД ГАР буйз. Бурхан өршөөг. Дараагийн бичвэрийг хүлээе.
2015-04-08
zochin:
ter 1 so bandi yasan ilyy ygtei novsh ve.xudlaa xov xutgasan er yanxan.chi pizda yagaani gudamj gelgyigeer uuruu yavaad xyyxen olooch.chamruu tooj xarax em syvtei yum baixgyidee.tegeed yneng bich gechixjee.bandi cin
2015-04-08
КККК:
Эхнэр нь бас уншдаг байлгүй дээ. Тэхээр яаж бичих юм ккк
2015-04-06
kkkk.:
Ter yagaani gudamjind ochvol bi l lav amsaad l garna.xerev xoovon orood amsaad yzeedvgarsan bol sain bna l gene.er xyn yunaas xotsordog yum.
2015-04-06
ЮмҮЗ:
SURVIVE, GO THROUGH, STAY
2015-04-05
ЮмҮз:
Сайн байцгаана уу, та бүхэн минь? Ашгүйдээ, Хоовон минь, машинаа авчихын бол ч..., сайхан байнадаа, тиймээ. Хэхэхэ, Хоовоон, ЮМ-ҮЗ гэдгээ чиний бичснээр ЮмҮз болголоо, үүнэс хойш ингэж бичвэрлэнээ. Маний авсан ЮМ-ҮЗ гэдэг маань Амьдрал туул, Амьдрал үз, Амьдарч бар, Амьдар хэмээн Амьдралын учиг, учир, утгыг, - SURVIVEGO THROUGHSTAY,- Монголчууд минь атгаж аваад ЮМ ҮЗ гээд өгүүлж сургаж хэлдэгийг л авчихсан явдал. Яг л ээж хүн , эр хүн, хүнд гар гэхчлэн эрхмүүд маань энэхүү нэрсийг өөрсддөө учиртай болоод л авсан шиг. Хотынхоо сонинг бүүр их сонсох болно гээд л хүлээж байга шүү, Хоовон минь. Чам руу майл явуулсан, цаг нар гарвал майл-ээ шалгачихыг санаарай. Та бүхэн минь сайхан амраарай.
2015-04-05
Гонгор:
евроопд ирвэл хэлээрэй ах. Амстердамын алдарт ягаан гудамж, Парисын улаан тээрэм үзүүлэе ккк
2015-04-04
atman:
manai hoovon so d hashraaj bgn bnldaa manidaa yum uldeegeerei dee
2015-04-04
Зочин:
so amidral bnaaa bna. amjilt
2015-04-03
Koreo-goos:
Hoovon ah sainuu. Ta hudlaa bichhee bolildoo. Ah n gants orchiildoo ee tegehuu gj guisaar bgaad heden von zeelj hamgiin huurhun dr n orchood odoo bas hudlaa bicheed hahaha. Zeelsen mungu ch yahav sex beleg gj bodooroi. Harin uneniig l bichne shuu azushiii hhhh
2015-04-03
Wow:
wow, ойрд уншаагүй сонин нийтлэл байлаа. Хоовон сүүлийн үед их сони юм бичээд байсан Со-д амьдарч байсан амьдрал ийм л байсандаа. зайлуу. за амжилт хүсье.
2015-04-03
Lu:
1st
2015-04-03