Хэт даврагчид 300 хоригдлыг чөлөөлжээ
2015-04-03

 

Йемений шийт шашны “Хоути” бүлэглэлийн дайчид өчигдөр нийслэл Сана хотноо байрлах Ерөнхийлөгчийн ордонг дэлбэлсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ долоо хоногийн эхээр тус улсын Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади Саудын Араб улс руу дүрвэн гарсан билээ. Хэт даврагчид мөн Захиргааны байрыг эзлэхийг завдаж, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Энэхүү үйл явдлын үеэр тус улсад эрхээ тогтоохыг санаархаж буй “Аль Кайди” бүлэглэл баруун мужид байрлах шоронгоос 300 хоригдлыг суллаж, дайчнаа болгосон тухай тус улсын Батлан хамгаалахын яамнаас мэдээлжээ.

 

“Аль Кайди” бүлэглэл орон нутгуудад үйл ажиллагаагаа явуулж буй бүх шоронд хоригдож буй дайчдаа суллах болно гэж мэдэгдсэн байна. Тэд Саудын Арабыг Йеменд өгч буй цохилтоо зогсоохгүй бол барьцаанд байгаа хүмүүсийг хороохоо мэдэгджээ. Эрх чөлөөтэй болсон хоригдлуудын ихэнх нь алан хядах ажилллагаа, хүчин, аллага зэрэг хэрэг үйлдсэн хүмүүс гэнэ. Тэдний 15 нь цаазын ял сонссон бол 29 нь бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлжээ. Эдгээр хоригдлууд Йеменийг айдаст автуулж, иргэд улсаа орхин гарах нь ихэссэн гэж НҮБ-аас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Alaach:
Alaad hayaach
2015-04-03