Иргэд санаатай гал тавьсан байж болзошгүй гэв
2015-04-03

Булган аймгийн Баяннуур суманд өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд гал түймэр гарч, олон тооны адуу галд өртсөн байна. Тодруулбал, Булган аймгийн Баяннуур сумын Борбулан гэдэг газарт гурван өрхийн олон тооны адуу хээрийн түймэрт өртсөн байна.

 

Энэ талаар Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагайгаас тодруулах гэсэн боловч тодруулга өгөхөөс татгалзав. Иймд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатаас доорхи хэрэг явдлын талаар тодрууллаа.

 

-Танай аймгийн Баяннуур суманд олон тооны адуу амьдаараа шатсан гэх мэдээлэл ирлээ. Энэ хэргийн талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд Баяннуур сумын Борбулан гэдэг газар хээрийн түймэр гарсан. Энэ газар нь Төв аймгийн Заамар сумын нутагтай хил залгаа оршдог нутаг. Гал түймрийн улмаас нэг адуу үхсэн, бусад адууны дэл сүүл, шатсан гэх мэдээлэл надад ирсэн. Гэхдээ албан ёсоор түймэрт өртсөн адууны тоог ирүүлээгүй байгаа. Энэ хэрэг дээр манай аймгаас ажлын хэсэг гарган ажиллуулж байна.

 

-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ. Хээрийн түймэр  юунаас болж гарсан юм бол?

-Шалтгалт үргэлжилж байгаа учраас дүгнэлт хараахан гараагүй байна. Ажлын хэсгийн урьдчилсан мэдээгээр Төв аймгийн Заамар сумын иргэд уг түймрийг санаатай тавьсан байж болзошгүй гэсэн. Эцсийн дүгнэлт юу гэж гарах нь тодорхойгүй байна. Түймэрт өртсөн газарт хадлангийн талбай байдаг.

 

-Түймэр хэр зэрэг том талбайг хамарсан бэ?

-50-аад га талбай түймэрт өртсөн.

 

-Танд уг хээрийн түйрийн мэдээ хэзээ ирсэн бэ?

-Гуравдугаар сарын 27-ны өдрийн 14 цагт ирсэн. Түймэр тэр өдрийн өглөө гарсан юм билээ. Би энэ үед Эрдэнэтэд ажлаар явж байсан. Уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа н.Ууганбаяраас тодруулаарай” гэв.

 

Харин тус нутгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр буюу баасан  гарагт  гарсан гал түймэрт 52 тооны адуу өртөж дэл, сүүл нь хуйхлагдсан гэнэ. Мөн гурван тооны адуу үхсэн гэв.

 

Дашрамд дуулгахад, Булган аймгийн Баяннуур суманд зарим жилд бэлчээрийн газрын гарцыг  нэмэгдүүлэх, шинэ ногоо ургамал ургахыг дэмжих зорилгоор хавар зориудаар гал тавьдаг аж. Ингэхдээ нутгийн захиргааны байгууллагын зүгээс зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн гал тавих бэлчээр газрын мал ахуйг  гаргаж, айл өрх бүрт дуулган, тухайн галыг хяналтандаа байлган хагд өвсийг шатаагаад өөдөөс нь гал тавин унтраадаг уламжлалтай юм байна.

 

 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
noyd:
adgiin hognuud arga hemjee av
2015-04-05
jkjkjk:
m a l a a s a a dor bolson atsnuud bayannuuriinhan
2015-04-05
bulgan:
saihanbilgeg saidaa arga hemjee awaach HARIUTSLAGIIG endees l ehleech
2015-04-05
Аймаар:
Хэрэв үнэхээр санаатайгаар түймэр тавьсан бол тэд нарыг маш хатуугаар шийтгэх хэрэгтэй. Ямар монголоо алдсан амьтад хийморь сэргээсэн морио ингэж шатаадаг байна. Морь уул нь ухаантай шатмааргүй гараад л явмаар юм даа. Түймрийг нь тойруулж тавьсан юм байх даа. Аймаар юм аа.
2015-04-04
adaad:
Zasag darga ni arkhidaad Erdeneted davkhij yavdag
2015-04-04
jj:
Yana hoorhii amitan amidaar tamlagdaj bnshde ingej baihaar zovoohgui alchaasai bilee
2015-04-03
зочин:
сайханбилэгээ юугаа хүлээгээд байгаа юм.4-5 дахь ажлын өдөр ажил тасалж архидаж эх орон шатаж байхад архинд шартаж шатаж хэвтсэн хулгайчуудыг юунд нь байлгаад байгаа юм.ард нь ажил хийх гэсэн олон арван залуус бэлэн байна
2015-04-03
Зочин:
hiimortoi amitnaa ingej amidaar ni zowooh gj ..... unen hetsuu bna ....
2015-04-03