Маргааш “Цуст улаан сар” гарна
2015-04-03

Энэ сарын 4-нд буюу маргааш сар бүтэн хиртэх аж. Сарны бүтэн хиртэлт буюу “Цуст улаан сар” Төв ази, Австрали, Хойд болон Өмнөд Америкт илүү тод харагдахыг эрдэмтэд тооцоолсон гэнэ.

 

Харин нийслэлчүүд бид сар хиртэлтийг бүрэн харах боломжтой аж. Улаанбаатарын цагаар маргааш 20.18 цагт эхэлж 22.44 цагт дуусах аж.

 

Сонирхуулахад,  сар хиртэх нүдэнд ямар ч зовиургүй. Тиймээс сар хиртэлтийг заавал тусгай зориулалтын шил болон дурангаар харах шаардлагагүй гэнэ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин