Ч.Ганхуяг: Уул уурхайн улс гэдгээ хүлээн зөвшөөрчих хэрэгтэй
2015-04-03

 

“Монголын эдийн засгийн форум-2015” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Форумын үеэр “Ард санхүүгийн нэгдэл” группийн захирал Ч.Ганхуягтай ярилцсанаа хүргэж байна.

 

 

-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд олон мега төслийг цааш нь явуулах нь зүйтэй гэж байна. Энэ тал дээр таны бодол?

 

-Эдийн засгийг өөд татах төслүүдийг дэмжиж ажлаа явуулах хэрэгтэй. Ажил явна гэдэг маань ирээдүй хойчдоо асуудал биш шийдлийг үлдээж байгаа юм. Шийдлүүдийг үлдээе гэдэг нь сайхан, баян чинээлэг, аз жаргалтай нийгмийг үлдээнэ гэсэн үг. Ингэхийн тулд цаг хугацаанд нь сургуулиудаа барья, эмнэлгүүдээ барья, эмч нараа бэлдэе, цөмөөрөө энэ хотоо Сингапур шиг болгочихоод дараагийн үедээ хүлээлгээд өгчихье л дөө.

Гэтэл бидэнд Сингапур шиг далайн боомт байхгүй, далайн боомттой байсан болоосой гээд хөгжлийн загвараа гаргах хэрэггүй шүү дээ. Хөгжлийн загвар маань тодорхой байгаа. Манайхаас хүмүүс нүүрс авъя гэж байна. Нүүрс нь манайд хангалттай байна. Тэрийг нь авъя гэсэн хүн байгаа бол сайн үнээр зараад олсон мөнгөөрөө бид асуудлуудаа шийдээд дараагийнхаа үед сайхан ирээдүйг нь өгье.

 

 

-Тэгвэл манай хөгжлийн загвар тодорхой байна гэсэн үг үү?

 

-Миний хувьд тодорхой байгаа. Гэхдээ бусдын хувьд яаж тодорхой болгох вэ гээд Монголын эдийн засгийн энэ чуулганаар алсын хараа гээд хэлэлцэх гэж байна. Хүүхэд завь хийчихээд усанд тавихад салхинд туугдаад салхины аясаар тэр нь хөвдөг шүү дээ. Тэгвэл бид гадны зах зээлийг буруутгаж биш, тэр завин дээрээ жолоодлоготой, ахмадаа томилчихоод тэр цэг рүү явна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Дараа нь тэр цэг рүүгээ  ямар хурдтай, яаж явах вэ гээд маргалдах ёстой. Гэтэл "би тийшээ явмаар байна, үгүй ийшээ явна" гээд маргалдаад суумааргүй байна. Тэгэхээр эхлээд алсын хараагаа тогтоочихъё, хүрэх аргаа ч тогтоочихьё. 2016 оны сонгуулийн өмнөх нэг жил хагас хугацаанд бага савалгаа үүсгэе. Сууж яваа завиа болгоомжтой нухацтай жолоодъё. Арай илүү эрдэмтэн судлаачдын судалгаан дээр үндэслээд хөгжлийн нэг загвар гаргаж аваад “Уул уурхайн улс” гэдгээ хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Татвар төлөгчдийн жагсаалтаас харахад манай улс аж үйлвдэрийн улс биш, маа-н ч улс биш гэдгийг харж болно. Тодруулбал, Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой зэрэг компаниуд өнөөдөр нийгмийн амьдралыг нуруун дээрээ үүрч явна. Тийм болохоор уул уурхайн улс гэдгээ л хүлээн зөвшөөрөх ёстой.

 

 

-Уул уурхайд хэт найдалгүй эдийн засгаа солонгоруулъя гэж үзэх нэгэн ч бий?

 

-Дан ганц уул уурхай гэж явах нь эрсдэлтэй гэдэг асуудал дээр л маргалдаад байгаа шүү дээ. Би түрүү жилийн форум дээр хэлж байсан. Монгол Улс Ногоон хөгжилийн бодлого баримтална гэсэн дээ. Тэгсэн мөртлөө төрийн ордноосоо 2 км-ийн цаанэ энэ улсын иргэн гудамжинд -40 хэмд гадаа бие засах гээд гарч байна. Тэгэхээр чинь ийм байдалд яаж бид нар ногоон хөгжлийг ярих юм бэ. Өнөөдөр эдийн засгаа босгох хэрэгтэй гэсэн зарчим дээрээ тогтох хэрэгтэй, Эхлээд хүрэн нүүрсээ гаргаж ирээд, эдийн засгаа босгож ирээд дараа нь ногооруулах талаар ярих ёстой. Гэтэл бид нар гэртээ дулаахан хонохын тулд мод тайрч түлсэнд нь хүнийг буруутгах эрх бйахгүй. Ядуу байгаа юм чинь.Эхлээд хүмүүсээ ядуурлаас нь гаргаж, хүн шиг амьдрах, эрүүл орчинд аж төрөх, боловсролтой өсөж өндийх боломж бололцоогоор нь хангаж байж дараа нь ногооруулах бодлого ярих ёстой.

Өнөөдөр манай солонгорсон эдийн засгийн бүтээгдэхүүнийг хэн худалдаж авч байгаа юм. Бид дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 40 хувийг гаргадаг мөртлөө эцсийн бүтээгдэхүүн нийлүүлтийн 0 хувийг гадагш гаргаж байна. Байгаа юм аа хийж чадахгүй байна. Тэгвэл ресторанд Аргентиний мах, Шинэ Зеландын махаар хоол хийж өгч байна. Манай нөгөө амттай мах хаана байна. Манай махыг, ноолуурыг авна гэсэн худалдан авагч хаана байгаа юм. Тэгвэл уул уурхай дээрээ дөрөөлж хөгжөөд монголын ноолуур, махыг авдаг болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй.

 

 

-Эдийн засгийн чуулганыг тав дахь жилдээ хийж байна. Мэдээж энэ чуулганаар зөв зүйтэй санал санаачлага гардаг. Гэтэл амьдрал дээр хэрэгжсэн үр дүн хэр байдаг юм. Жишээ нь, өнгөрсөн олны форумаас ямар үр дүн гарсан юм бэ?

 

-Энэ чуулганаар гарах үр дүнг дүгнэхдээ нэг том шийдвэр гараад, би ийм юм хийчихлээ гэж цээжээ дэлдэн зарлахыг харахгүй. Бид бодлого шийдвэр гаргадаг хүмүүстэй нүүр тулаад үг хэлэх, тэр хүмүүсийн хэлж байгааг шүүмжлэх, хэвлэл мэдээллийнхэнд ил тод ярилцаж байгаа нь л үр дүн. Олддоггүй, боломжгүй ажил ихтэй хүмүүст хэлэх гэсэн үгээ хэлж, тэд ажлын өрөөнөөсөө өөр, их хурлын танхимаас өөр газарт ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх боломжийг олгож байна. Тэгвэл нийгэмд үүсээд байгаа хүлээлтийг жаахан жаахнаар хийг нь гаргаад явах юм. Тэгэхгүй бол тэсрэлт үүсээд ямар айхтар хүлээлт бухимдал буцалж байгаад яаж хурцддаг вэ гэдгийг бусад улсын туршлагаас харж болно. Тэр хийг гаргаад явах зорилгоор л энэ форум зохиогдож байна шүү дээ.

 

 

-Уул уурхайгаас өөр эдийн засгийг аврах гарц байгаа юу?

 

-Монгол улс 20 жилийн өмнө хамтын ажиллагааны системтэй байсан. Тэр үед экс архи худалдан авдаг, монголд үйлдвэрлэсэн арьс ширний бүтээгдэхүүнийг минь социалист улс орнууд хүчээр худалдан авдаг байсан. Өнөөдөр бодит хөрсөн дээр буусан үр дүнг харвал монгол малын мах, арьс, ноолуурыг гадныхан аваад явах зах зээл алга. Өнөөдөр биднээс хэн юу авч байгаа юм. Бид нар нэг зүйлийг тогтож анхаарах хэрэгтэй. Өнөөдөр бидэнд гадаад худалдаа хэрэгтэй юу, хэрэгтэй. Бид гадаад валютаар худалдан авалт хийж байна. Тэгэхээр ямар нэгэн юм худалдах хэрэгтэй. Бид манай мах Шинэ Зеландын махнаас амттай гэж мянга яриад тэр хүмүүс авахгүй бол үнэ хүндгүй. Өнөөдөр бид нар ноолуур махаараа өрсөлдье гэж бодвол тэр технологийг нь оруулж ирэх хэрэгтэй. Технологийг оруулж ирэхэд цаг хугацаа хэрэгтэй. Хоёрт, бидэнд мөнгө хэрэгтэй. Эрдэнэт монголчуудыг өнөөдрийг хүртэл авч явж байна. Оюутолгой хоёр дахь, МАК гурав дахь татвар төлөгч болоод байна. Муу хэлээд байдаг архи үйлдвэрлэгч маань дөрөв дэх татвар төлөгч болоод явж байна. Өнөөдөр бид саалийнхаа үнээн дээрээ дэвсээд дээрээс нь муулдаг. Тэгээд Сингапур мундаг том усан онгоц хийгээд контейнер зөөгөөд баяжсан ухаантай хүмүүс гээд хөөрөөд байдаг. Бид усан далайгүй байж түгээр яах гээд байгаа юм. Дэлхийн бүх улс орон уралдаад уралцаад хятадыг хамгийн том зах зээл гээд бараа бүтээгдэхүүнээ зарах гээд салбаруудаа нээж байна. Монголчуудыг Хятадуудад дургүй гээд та нар дундаа далай байхгүй юм чинь нүүрсээ ч зараад хэрэггүй гэдэг бодлого явагдаад байна.

Тэр бусад улсууд далайгаар бараагаа зөөж оруулж ирж байгаа бол бидэнд тусгаарласан далай ч байхгүй гэдэгт баярлах хэрэгтэй. Бид нар оросуудад сайн. Гэхдээ оросуудаа муулах гээгүй ч бодит байдлыг хараад үзье. Орос манайхааас авдаг бараа бүтээгдэхүүн нь ердөө хоёрхон хувь, манайх авдаг нь 34 хувь. Хятадуудыг бид муулаад байдаг, оросуудыг магтаад байдаг ч оросууд биднээс юу ч авдаггүй. Магтаад байдаг тарваганы арьс, ноолуур, махаа ав л даа. Гэтэл тэнцвэртэй 34, 36 хувийн худалдааг Хятадтай хийж байна. Хятадаас оруулж ирээд эргүүлээд тэр хэмжээний худалдааг хийж байна. Энэ асуудалд та бид сэтгэлийн хөдөлгөөнөөр биш, наанатай цаанатай хандах хэрэгтэй. Тооцоон дээр үндэслээд харилцаагаа тогтоох цаг ирсэн.

 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
hhhhhh:
талхны үнэ мэдчээд мэддэг болчоод эдийн засаг ярина шүү
2015-04-06
зочин:
ганхуягаа битгий хуц, бид үйлдвэрлэгч орон болох ёстой, чи бол зүгээр л сайхан хөрөнгө оруулалтын нэр барьж гадныхантай хамтран монголоо идэж байгаа шд
2015-04-06
ТӨТӨТ:
БАГА ЯРЬ АЖЛАА ХИЙ
2015-04-05
nuurs uhsan.nuhud bayjaad:
Nuurs uhsan zuusun nuhud zaisan gedeg.gazart tansag bairand suugaad l egel ard nuguu l hashaa gertee mundug bga biz amidral
2015-04-04
Сагсан бөмбөгчид Энержи Ресурс:
Ганхуяг зөв ярьж байна Уул уурхайн хараат улс болж өөрөөр хэлбэл лусын хорлол тусаж.энэ.улс харин Уул уурхайг.удирдаж.явуулж буй зарим нөхөд нь.Сагсан бөмбөгчид л.байна шүү дээ захирал сэтэр зүүсэн.бөмбөг шидэгчид ийм.мэдлэг чадваргүй хүн.яаж улс эх орны эдийн засгийг.харах уу өөртөө л өндөр.барилгат ил зээлтэй нэртэй далд мөнгө хурааж сууна шүү дээ
2015-04-04
Зочин:
чи банкны захирал эзэн бизнес хүн.гэтэл улс төржиж адгиин шаар ардын намд элсэж улс төржихдөө салаавч гаргаж улс төриин ямарч боловсролгүи хүмүүжилгүи хэдэн төгрөгиин хүүнд цадсан бацаан . иргэниихээ хувьд үгээ хэлээд банкны ажлаа хиигээд гадаад дотоодын хөрөнгө ,хадгаламжииг устгачихгүи ажилла.бизнес улс төр хоёр чинь заагтаи баих ёстои. чамд улс төр хэрэггүи.салаавч аа өөртөө өг.
2015-04-04
Зочин:
Тэг л дээ. Тэхдээ Оюу Толгой авлига өгснийг баталчих, нотолчих. Тэгдэг юм бол Оюу Толгойн 34 хувийг биш 100 хувийг Монголын төр эзэмшинэ. Тэр хэргийг илрүүлсэн та Монгол Улсын баатар болно. Харин чадахгүй бол битгий ингэж чаралж орил
2015-04-04
Зочин:
ideh uuh tansaglahaas uuriig medehgui ene amitan hend zaragaj yavaa yum bol doo
2015-04-04
Зочин:
yaj yavaad banknii zahiral boltsiin boldoo huurhii
2015-04-04
Зочин:
ene hulgaich bas ih hurald garhuu
2015-04-04
иргэн:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-04
иргэн:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-04
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-04
Зочин:
Тэг л дээ. Тэхдээ Оюу Толгой авлига өгснийг баталчих, нотолчих. Тэгдэг юм бол Оюу Толгойн 34 хувийг биш 100 хувийг Монголын төр эзэмшинэ. Тэр хэргийг илрүүлсэн та Монгол Улсын баатар болно. Харин чадахгүй бол битгий ингэж чаралж орил
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-04
иргэн:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-04
Зочин:
хүн болгон талхны үнийг мэдэж ёстой биш , комментоор хүн харааж муулах, гүтгэхээс өөр хийж чадах юмгүй 1000 хүн-мануухай байснаас энэ Ганхуяг шиг чадалтай ганц эдийн засагч нь Монгол улсад илүү их хэрэгтэй шүү. Ганхуягт амжилт !
2015-04-04
Зочин:
хүн болгон талхны үнийг цээжээр мэдэж байх ёстой биш! 2т гэхэд чам шиг 1000 тэнэгээс , энэ Ганхуяг шиг чадалтай ганц эдийн засагч нь Монголд улсад илүү хэрэгтэй.
2015-04-04
Зочин:
иймэрхүү мэдлэгтэй, мэргэжилтэй залуу хүмүүсээ л засгийн газарт ажилуулмаар байна даа, хүн шиг амьдрахыг хүсэж л байгаа бол ... ху намын хэдэн хуучин нөхдүүд бол улам л дордуулна, улам л самрана , өөр хийж чадах юм байхгүй , АН-ын биеэ тоосон хэдэн хуучин партизанууд бол бас хэрэг алга ...
2015-04-04
Зочин:
зѳв л ярьсан байна
2015-04-04
Талхан салаавчид:
Энэ нэг тэ1 ТАЛХ ыг ордонд төрд ойртуулмааргүй юм байгаан шд. Төр рүү Ордон руу салаавч өгөөд байсан ТАЛХ биз дээ. Юу горьдоод Ордон дотор гуцаад явна
2015-04-04
Зочин:
хүн болгон талхны үнийг цээжээр мэдэж байх ёстой биш! 2т гэхэд чам шиг 1000 тэнэгээс , энэ Ганхуяг шиг чадалтай ганц эдийн засагч нь Монголд улсад илүү хэрэгтэй.
яхир:
Олон жил ухлаа. Ард түмэнд юу өгөөв. Чам мэтийн цөөхөн хулгайч нар л баяжиж дараа нь гадаад руу зугтахаар бэлдэж байна.
2015-04-04
keke:
Үнэнг хэлсэн байна ш т....Дуракуудаа бодит байдалдаа дүгнэлт хий л дээ...
2015-04-04
Зочин:
Chi ded said bhdaa yu shiidej yu hiisiin. Nudend huiten sonin hun shu ene..
2015-04-04
Шал дэмий гар байна лээ:
Энэ хүний facebook дээрх бичлэг болон хийж байгаа үйлдлүүдийг хараад үнэхээр ухаан гүехэн зүгээр л хөндий цээжээр ажил хийж PR хийдэг хүн юм байна гэж дүгнэлтэд хүрсэн.
2015-04-04
Зочин:
yaj yavaad banknii zahiral boltsiin boldoo huurhii
Зочин:
Талх судлаач сда
2015-04-03
Зочин:
ideh uuh tansaglahaas uuriig medehgui ene amitan hend zaragaj yavaa yum bol doo
Зочин:
уул уурхай уул уурхай гээд орилоод явдгийн энэ амьсгаа. зөндөө ухлаа хаа байна тэр мөнгө? та нар гадаадад хадгалж эргэлдүүлж байгаа биз дээ.
2015-04-03
хангай:
Талх Ганхуяг аа гэж, мөн сонин нөхөр шүү
2015-04-03
Зочин:
Шударгаар л хэлсэн байна даа.
2015-04-03
Зочин:
Энэ сайхан ярьдаг нөхөр шүү, чамд хэлэх үг байна ЧИ БИТГИЙ ХУЦ ААААААААААААА
2015-04-03
chamd gej helhed....:
Chinii ulsuj baigaa chine chinii medleg muutaigaas bolj baigaa yum bishuu? Heden terbumaar ni idej baigaa ni ter tatvariin gazriin darga, tumur zamiin darga, tom tom uildveruudiin darga nar baina. ene hun yuchgui, zuvhun medleg bolovsroloo ashiglan ard sanhuugiin negdel baiguulgiig bosgoj, luivarchdiin esreg salaavch gargasan hun.
2015-04-03
Зочин:
Талхны үнэ мэдэхгүй. Ард түмнээс тасарсан ийм баян хулгай нараас болж Монголын ард түмэн ядуурч сүйрч байна. Энэ хулгайч нар хэдэн тэрбумаар нь та бидний мөнгөнөөс хулгайлж байхад бид өлсөөд суугаад байдаг.
2015-04-03
chamd gej helhed....:
Chinii ulsuj baigaa chine chinii medleg muutaigaas bolj baigaa yum bishuu? Heden terbumaar ni idej baigaa ni ter tatvariin gazriin darga, tumur zamiin darga, tom tom uildveruudiin darga nar baina. ene hun yuchgui, zuvhun medleg bolovsroloo ashiglan ard sanhuugiin negdel baiguulgiig bosgoj, luivarchdiin esreg salaavch gargasan hun.
Зочин:
ene gej bas neg sain alia salbaidai bna.. end tend ochiod baahan bvlterch medemhiireed l
2015-04-03
Зочин:
ene hulgaich bas ih hurald garhuu
Зочин:
Zovshooroogui salaavch gargaad guideg hun ooroo mon biz dee,talhnii une ch medehgui end tend ner hund haisan tsagaan zahtai iim beltgegdsen humuusees tor zaigaa avch baigaad bayarladag,uneheer sain baisan bol ard tumen songood l ogno,ulsdaa dugnelt hiihees omno oortoo hii,hiirhel soliorol,zasaglal toriin ulamjlal bhgui iim humuus mash ayultai,cobra shig ganzhan udaa gadniihantai niilj sorokh gej zutgedeg mash muu,
2015-04-03
Сар:
Аль хэдийн зевшеерчихсен ганцхун баялагийн ур егеежийг ямар хумуус авч Байна гэдэг л асуудал болчихоод ард тумэн монгол Улс еренд орчихсон байгааг хулээн зевшеерч энэ асуудлаа л цэгцэлцгээ л дээ
2015-04-03