Ирина Шейк: Би Роналдог мартсан
2015-04-03

 

Оросын супермодель Ирина Шейк Британийн “Viva” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таныг согтууруулах ундаа уудаггүй гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тиймээ. Архи бол гоо сайхны жинхэнэ дайсан. Хэрвээ чи өөртөө хайргүй бол архи уу. Би ихэвчлэн витамин C уудаг. Заавал архи уух ёстой биш биз дээ. Би хувьдаа тэгэж боддог.

 

 

-“Архи бүү уу” гэх сэтгэлгээг танд хэнд суулгасан вэ?

-Би эмээ дээрээ өссөн. Эмээ минь үргэлж “Архи амьдралын дайсан” гэж сургасан. Энэ үзэл бодол яг л тооны томъёо шиг тархинд минь гүн суусан гэхэд болно. Би найз нөхөдтэйгээ хөгжилдөх их дуртай. Гэхдээ архи огт хэрэглэдэггүй. Хэрвээ би архи хэрэглэвэл эмээгээ үгүйгэсэн, тэр сайхан сургаалийг нь мартсан, ямар ч шаардлагагүй үгс болгох байх. Эмээгээ хайрлах сэтгэл минь олон муу бүхнээс холдуулж, өнөөдрийн амжилтад хүргэсэн ч байж магадгүй.

 

 

-Үнэхээр ухаалаг хариулт байна. Ер нь олон нийт загвар өмсөгч, моделиудыг туранхай харагдахын тулд их хоолой сойж, үргэлж согтууруулах ундаа хэрэглэдэг гэж боддог. Энэ тухайд?

-Тиймээ. Энэ буруу ойлголт хэнээс эхлэлтэй гэдгийг нь мэдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд, загвар өмсөгч, модель гэдэг бусад мэргэжил шиг мэргэжил. Би мэргэжилдээ мэргэжлийн, чадварлаг байхын тулд бусад хүмүүс шиг мэрийлт гаргадаг. Хэрвээ та эмч, сэтгүүлч, багш бол эрүүл саруул ой ухаантайгаас гадна чадварлаг байх шаардлагатай. Харин загвар өмсөгч бол төгс биетэйгээс гадна чадварлаг байх ёстой. Энэ сайхан мэргэжлийг согтууруулах ундаа, хоол сойлт гэх буруу хандлагатай хольж, хутгаж байгаа нь надад таалагдахгүй байна. Загвар өмсөгч, модель болохыг хүссэн бүхэн хоолоо сойх ёстой гэх бичигдээгүй хуулийг халах ёстой.

 

 

-Та энэ бүхнийг зогсооход ямар алхам хийхийг зорьж байна?

-Би загварын агентлагтай болохыг мөрөөддөг. Гэхдээ яг одоо агентлагтай болохыг зорихгүй байна. Хэрвээ агентлагтай болбол өөрийн туршлага болон эрүүл саруул гоо үзэсгэлэнг дэлгэрүүлэхийн тулд хүчээ гаргах болно.

 

 

-Та биеийнхээ аль хэсэгт сэтгэл хангуулан байдаг вэ?

-Би хөлөндөө дуртай. Миний хөл бусад загвар өмсөгчдийнх шиг урт нарийхан биш ч гэсэн би хөлөөрөө бахархдаг.

 

 

 

-Таны арьсны өнгө бага зэргийн бараан. Мөн төрх чинь их өвөрмөц. Хөлнөөс илүү арьсны өнгө, хурц харц таныг амжилтад хүргэсэн гэж бодохгүй байна уу. 2009 оны эхээр хөлөө даатгуулсан байхаа. Даатгалын тухай. Яагаад хөлөө даатгуулсан юм бэ?

-Миний арьсны өнгө бусад орос охид, бүсгүйчүүдийг бодвол бага зэрэг бараан. Бага байхад миний аав эсвэл ээжийг өнгөт арьстай гэж боддог байсан. Үнэхээр сонирхолтой. Таны асуултыг сонсоод би 2010 оны тэр өдрийг санасан. Тиймээ тэр өдөр хэвлэлүүдээс гадна олон нийт намайг буруутгаж, од болохыг оролдож байна гэх мэт хар сөрөг мэдээллээр булах болсон. Би нэг өдөр л хөлөө даатгуулья гэх шийдвэрийг гаргаагүй. Францын “Өөдрөг амьдрал” гэх даатгалын компани намайг нүүр царайгаараа ажиллах санал тавьсан юм. Тус компани бэлэн мөнгөний оронд хөл эсвэл нүүр царайгаа даатгуулах санал тавьсан. Надад сонирхолтой санагдсан учир зөвшөөрч хоёр хөлөө 3.5 саяар даатгуулсан. Одоо миний хөл эрх чөлөөтэй. Гэмтвэл би өөрөө л хариуцлага хүлээнэ. /инээв/

 

 

-Сүүлийн үед эх орондоо очсон уу?

-Үгүй ээ. Энэ он гараад ганц удаа ч очоогүй. Одоогоор Испанид ажиллаж байна. Удахгүй гэртээ очиж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзана. Орос орныг бурхан ивээг.

 

 

-Та өөрийгөө хүчирхэг гэж боддог уу?

-Үнэнийг хэлэхэд, өөрийгөө хүчирхэг гэж хэлэхийг хүсэхгүй байна. Миний эгч хүчирхэг. Хүүхэд насны минь зоригтон. Би эгчээрээ бахархдаг.

 

 

-Та олны танил эрхмүүдээс хэнийг хүндэлж, биширдэг вэ?

-Жүжигчин Анжелина Жоли. Тэр их хүчирхэг бас дайчин санагддаг. Би түүнтэй уулзах, хэрвээ бүтвэл нэг уран бүтээлд хамтран тоглохыг хүсдэг. Би чадварлаг биш. Гэхдээ Жолитой хамтарч, нэг уран бүтээлд тоглох хүсэл минь намайг зоригжуулж байна.

 

 

-Өнгөрсөн онд “Геркулас” кинонд тоглосон байхаа. Энэ кинонд жүжигчин Двайн Жонсон тоглосон?

-Миний анхны кино. Мөн хайртай уран бүтээлчтэйгээ хамтрах сайхан байсан. Киног минь үзсэн бүх хүнд баярлалаа.

 

 

-Кинонд тоглох хэцүү байсан уу?

-Тиймээ. Үнэхээр хэцүү байсан. Дүрдээ орохоос илүү камерт хэрхэн сайхан харагдах нь төвөгтэй байв. Өөрийн хэсгээ чадварлаг үзүүллээ гэж бодоод л тоглосон хэсгээ үзэхэд онцгүй, муухай санагдаж байсан. Гэхдээ одоо алзахгүй ээ.

 

 

-Таны карьер болон хувийн амьдрал нээлттэй байдаг. Энэ тухайд?

-Одоо бүх зүйлд л дасаж байна.

 

 

 

 

-Энэ оны эхээр найз залуу, хөлбөмбөгчин Криштиано Роналдогаас салсан?

-Энэ тухай ярихыг хүсэхгүй байна. Энэ бол үнэн. Бид салсан. Одоо сайн найзууд. Түүнтэй өнгөрүүлсэн бүх цаг хугацааг өнгөрсөндөө үлдээгээд амьдарч байсан. Би Роналдог мартсан. Мартах гэж их цаг зарцуулсан. Бидний хайр тоглоом байгаагүй.

 

 

-Одоо хэн нэгэнтэй болзож байна уу?

-Үгүй. Ганц бие байх сайхан байна.

 

 

 

-Хэзээ хуримаа хийх вэ?

-Би 29 настай. Тиймээс жинхэнэ амьдралын минь хань гарч ирвэл алдахгүйг хичээх болно. Би удаан хүлээхийг хүсэхгүй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Дэлхийн үзэгчид энэ хоёр хосоор бахархаж байлаа. салмааргүй бие биеэндээ хайртай хосууд харагддаг байсан. тохирсон хосууд гэж эднийгл хэлэх байх салсанд нь харамсах юм
2018-07-31
зочин:
Мартах гэж их цаг зарсан гэж байна яах гэж салавдаа үзэгч бид харамсаж байхад сайхан хосууд байлаа.
2018-07-23
зочин:
Мартах гэж их цаг зарсан гэж байна яах гэж салавдаа үзэгч бид харамсаж байхад сайхан хосууд байлаа.
2018-07-23