Ирантай гэрээ байгуулж чаджээ
2015-04-03

 

Швейцарийн Лозанна хотноо өчигдөр “P5+1” Ираны цөмийн хөтөлбөрийн үндсэн гэрээг Тегераны талтай байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Үндсэн гэрээний дагуу Иран уран баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа 98 хувь хүртэл нь бууруулахаар болсон байна. Тегеран гэрээг хэрэгжүүлсний хариуд АНУ болон Европын холбоо Иранд тавиад буй эдийн засгийн хоригоо цуцлахаа амалж, ирэх долоо хоногоос эхлэн ажил хэрэг болгохоо “P5+1” мэдэгджээ.

 

Гэрээ амжилттай байгуулсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “P5+1” холбоонд талархалаа илэрхийлж “Бид гэрээний хэрэгжилтийг сайтар хянан ажиллах болно. Биднийг болон олон улсыг хуурах гэж оролдох хэрэггүй. Өнөөдрөөс эхлэн Тегеран олон улсын анхааралд орлоо” гэж хэлжээ.

 

Иран уран баяжуулахад ашигладаг центрифугийн тоог гуравны хоёроор бууруулах аж. Тэднийг дахин ашиглахаас сэргийлэн олон улсын цөмийн энергийн агентлаг хяналтандаа авч, сард 1-2 удаа шалгалт хийхээр тохиролцсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Iran briksiin gishuun ene shg hudlaa y bhgui
2015-04-03