Хөрөнгө оруулалтын ажлыг хариуцах ажлын хэсгүүд байгуулагдав
2015-04-03

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хөрөнгө оруулалтын ажлыг уялдаа, холбоотой гүйцэтгэх ажлын хэсэг байгууллаа.


 
“Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх ажлыг хэсэг байгуулах тухай” асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга үүрэг өгсний дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийг салбар, үйл ажиллагааны чиглэлийг нь харгалзан тус бүрд нь ажлын хэсэг байгуулахаар санал орууллаа.



-Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлын хэсэг
-Хотын шинэ төвийн зөвлөх үйлчилгээний ажилд хяналт ажлын хэсэг
-Авто замын салбарын хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Инженерийн шугам сүлжээ, инженерийн бэлтгэл арга хэмжээний ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Хот байгуулалт, дахин төлөвлөлтийн ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Хот тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяыналт тавих ажлын хэсэг
-Үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, бэлчээрийн менежмент хийх чиглэлээр хэрэгжүүлэх ажилд хяналт тавих ажлын хэсэг
-Орон сууц нийтийн аж ахуй, цахилгаан эрчим хүчийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажилд хяналт тавих тухай
-Нийслэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажилд хяналт тавих ажлын хэсэг ажиллахаар төлөвлөжээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцээд дээрх чиглэлээр ажлын хэсгүүдийг байгуулж, салбар хариуцсан Засаг даргын орлогч нар  удирдан зохион байгуулахаар боллоо. Ингэхдээ ажлын хэсгүүдэд тухайн чиглэлийн ажлуудыг холбогдох хууль, төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэхэд анхаарч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын уялдааг хангаж, график гарган ажиллах үүрэг өглөө. Ажлын уялдааг хангаж ажилласнаар нэг ажлыг нөгөө ажлаар устгах, цаг хугацаа, хөрөнгө үрэхгүй байх давуу талтай гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна. Мөн хөрөнгө оруулалтын ажлыг хугацааны дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэсгийн дарга нарт холбогдох хуульд нийцүүлэн урамшуулал олгох журмын төслийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцуулсан. Тус журмыг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ.

Shuud.mn
Сонин хачин