Кидман охидоо жүжигчин болгоно
2015-04-03

 

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман өчигдөр “ELLE” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ охин Росе болон Маргерат нараа жүжигчин болгохоор төлөвлөсөн тухайгаа ярьжээ.

 

Тэрбээр “Миний охидууд бага байгаа ч гэсэн өөрсдийгөө ямар хүн болох ирээдүйн төвлөгөөний тухайгаа ярьсан. Их гайхсан шүү. Том охин Росе маань “Ээжээ би тань шиг жүжигчин болохыг хүсдэг. Би танаараа бахархдаг. Таныг ч гэсэн надаар бахархаасай гэж хүсч байна” гэхэд бага охин маань “Би ч гэсэн жүжигчин болно. Гэхдээ би кино жүжигчин бус театрын жүжигчин болно” гэж хэлсэн. Охидоо ирээдүйнхээ тухай бодож, хэнээс ч нуухгүйгээр ярьсанд нь бахархаж байна. Тиймээ, би тэдний мөрөөдлийг ажил хэрэг болгох болно. Тэднийг хүссэн сургуульд нь сургаж, жүжигчний сургалтад хамруулах болно. Мөн зураг авалтын талбайгаар дагуулан явж, ирээдүйд нь бэлдэхэд нь туслалцаа үзүүлэх бодолтой байна” гэж хэлжээ.

 

Росе өнгөрсөн 2012 онд аав, дуучин Ник Урбаны “My sun” гэх дууны клипэнд тоглож байсан бол Маргерат “Мики Маус” цэнгэлдэхийн сурталчилгаанд тоглож байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин