Анхаар: ОСОЛ
2015-04-04

Нийслэлд ихээхэн хэмжээний цас орж, гудамж талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Үүнээс үүдэн зам тээврийн цөөнгүй осол гарчээ. Тухайлбал Эх нялхас, Бичилийн замд машинууд мөргөлдсөн том осол гарсан байна. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг замын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна. Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Мөн  нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулсан байна.

 

Баруун зүгийн нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, Их нууруудын хотгор болон зүүн зүгийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hohi chini gej helj bga hun daraa bas ingeed yvj baih udur irne shu dee yah gj negniigee ingej bdgiin. Avtobus ch gesen murgulduj l bdg shu dee
2015-04-05
Werty:
9mashin niilsenii 5n prius
2015-04-05
Зочин:
Ene zurag deer heden pris mashin bn ve xa xa
2015-04-04
Зочин:
Malnuudaa zaigaa,egnee bairaa barij sur
2015-04-04
buntar:
hohi chine gedgiin, avtobus gej saihan zuil bdgiin
2015-04-04