Харрисон Форд эмнэлгээс гарчээ
2015-04-04

 

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Форд өнгөрсөн сарын эхээр нэг хөдөлгүүрт онгоцоороо зугаалж явахдаа Нью Йоркт осолдож, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэрбээр баруун гараа хугалснаас гадна тархиндаа хүнд гэмтэл авсан юм.  Түүнийг гэрийнхэн нь Лос Анжелес хотноо байрлах нэгэн хувийн эмнэлэгт хэвтүүлсэн аж. Өчигдөр жүжигчин эр эмнэлгээс гарч, Австрали улс руу явсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Өдгөө 74 настай жүжигчин эмнэлгээс гарсныхаа дараа твиттертээ “Үнэхээр сайхан байна. Гэр бүл, найз нөхөд, фэнүүдээ айлгасандаа харамсч байна. Бие минь их өвдлөө” гэж жиргэжээ. Тэрбээр “Ододын дайн” киноны шинэ ангид тоглож байгаа юм. Жүжигчин эр ирэх долоо хоногоос зураг авалтандаа орох болно гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин