Бейонси нөхөртөө дуу зориулав
2015-04-05

 

Дуучин Бейонси нөхөр Жей Зи-дээ зориулан “Намайг хайрласанд баярлалаа. Чи миний гэрэл гэгээ. Үхсэн ч хамтдаа” гэх дуугаа өчигдөр “HI” радиод өгсөн ярилцлагынхаа үеэр фэнүүддээ дуулж сонирхуулсан тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Бейонси “Бид танилцаад 20 жил болж байна. Харин хамтдаа амьдраад 10 жил болж байна. Гэр бүл болоод долоон жил болж байна. Миний хувийн амьдрал болон карьер нөхөртэй минь шууд хамааралтай. Нөхөр минь миний дэргэд байхгүй бол би их ганцаардаж, уйтгарладаг. Бидний хайр мөнх гэдэгт итгэдэг. Би түүнийг их олон удаа гомдоож байсан. Өнгөрсөн бүхэнд намайг уучлаарай” гэж хэлжээ.

 

Энэхүү дуу ирэх сарын эхээр клипжих бөгөөд клипэнд гэр бүлийн нууцад хамаарагдах нууц нууц бичлэгийг ашиглахаар төлөвлөсөн гэж Бейонси ярьсан байна.  

Жей Зи, Бейонси нар холливуудын хамгийн баян гэр бүл юм. Тэд өнгөрсөн онд “Run The On” гэх аялан тоглолтоо хийж, нийт 250 сая ам.долларын ашиг олжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин