Гол дүр байхаас залхаж байна
2015-04-05

 

Дуучин Крис Браун “OWN TV”-д ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сүүлийн үед дуучныг тойрсон асуудал хэвлэлийнхний анхаарлыг татаж байгаа юм. Түүнээс жирэмсэн болсон Ниа Ами гэх бүсгүй Крисийг охиноо өсгөхийг шаардаж, мөн сэтгэл санааны хохирол гэх 3.5 сая ам.доллар нэхэмжлээд буй.

 

Крис “Үнэхээр залхаж байна. Надаас хүүхэдтэй болсон гэх Ниа Ами гэх бүсгүйг танихгүй. Би түүнтэй уулзаж байгаагүй. Энэ бол бодит үнэн. Энэ бүсгүйн буянаар би тайван амьдрахаа больсон. Үнэнийг хэлэхэд, надаас мөнгө салгах гэсэн олон бүсгүй миний эргэн тойронд амьдарч байна. Гол дүр байхаас залхаж байна. Би зүгээр л дуугаа дуулаад явахыг хүсч байна” гэж хэлжээ.  

 

Амигийн гэнэтийн мэдэгдлийн дараа Крис, гурван жилийн турш үерхсэн загвар өмсөгч Круччи Транаасаа салсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин