УИХ-ын чуулган морин цагт нээлтээ хийнэ
2015-04-06

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр 11.40 цагт нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар олон чухал асуудлыг хэлэлцэнэ.

 

Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд гээд томоохон уурхайн асуудлуудыг хэлэлцэх бөгөөд үүний хажуугаар Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай, Казиногийн тухай хууль зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр зэхэж байна.

 

 

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь нам,эвслийн бүлгийн хуралдаан болно.

 

  • -УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • -УИХ дахь  МАН-ын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  •  -УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус болно.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин