“Итгэлцэл” рүү ус цацаад хэрэггүй
2015-04-06

 

Гэрэл зургийг MPA Монголын эдийн засгийн зургаа дахь удаагийн чуулган Төрийн ордонд хоёр өдөр явагдаж өндөрлөлөө. Хөрөнгө оруулагчид нүүр бууруулж, валютын орох урсгал татарсан, эдийн засаг хүндэрсэн цаг үед энэ удаагийн чуулган явагдсанаараа онцлогтой. Тиймээс ч төр, засаг бизнесийнхний хоорондын хардлага, маргааныг тасалж, итгэх итгэлийг бэхжүүлэхийг зорьсон байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Зөвхөн нэг талаас бий болгосон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүйг бидний өнгөрсөн түүх, үйл явдлын өрнөл харуулж байна. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож, харилцан ашигтай хамтын үйл ажиллагаа болдог.  Итгэлцэл өөрөө зөвхөн эдийн засгийн, бизнесийн төдийгүй бидний өдөр тутмын амьдралын бүхий л салбарт, улс төр, хууль, эрх зүйн орчин, нийгэм, гэр бүлд ч хичнээн чухал гэдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ” гэдгийг онцолсон юм.

 

 

Бизнесийнхэн төрөөс юу хүсэв

 

 

Чуулганаар макро эдийн засгийн өнөөгийн байдал, “алсын хараа” зэрэг үндсэн илтгэлээс гадна уул уурхай, хөрөнгө санхүү, зээлжих зэрэглэл, маргаан таслах, тэр байтугай хэвлэл мэдээллийн хариуцлага сэдвээр ч салбар хуралдаанаараа хэлэлцэн мэтгэлцлээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр бизнесмэн, баялаг бүтээгчид бухимдалтай байгаа нь харагдсан. Жил бүр эдийн засгийн чуулган зохион байгуулж, мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ч үр дүнгээ өгөхгүй байна, дараа жил нь дахиад л өмнөх сэдвээ хөндөж байна хэмээн бухимдах хэсэг байлаа.  Тэд төр, засгийнхнаас үйл ажиллагаагаа явуулахад хөндлөнгөөс саад болохгүй, хүнд сурталгүй үйлчлэхийг шаардаж байв. МҮТАҮТ-ын захирал Д.Лхагважав “зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи эдийн засагт тулгарсан гурван удаагийн хямралыг баялаг бүтээгч нар авч гарсан юм. 1990 оны хүнд үеийг  Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай удирдаж, чөлөөт худалдаанд оруулсан. Хувийн өмчтэй болох тэмүүлэл өгсөн. 1997 онд орон сууц, малыг хувьчилсан Азийн хямралыг авч гарсан. 2006 онд Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа 4:10-ын бодлого баталж, татварын системийн өөрчлөлт хийн, Өршөөлийн, Ил тодын хууль баталсан нь 2009 оны хямралыг давж гарсан. Баялаг бүтээгчдэд ажиллах урам зоригийг өгсөн. Гэтэл УИХ өнөөдөр яагаад эдийн засгийн ил тод байдлын хууль баталж өгөхгүй байна вэ. Бид санхүүгийн реформоо хиймээр байна. Компаниуд нэг тайлантай болж, хөрөнгө оруулалтаа дахин хуваарилмаар байна. Эдийн засгийн өршөөлийн хуулийг яагаад батлахгүй байна вэ хэмээж байлаа. Гэхдээ татвараа төлсөн хэсэг нь хохироод, нуун далдсан хэсэг нь хождог хууль баталж болохгүй гэж  зарим улстөрчид, эдийн засагчид үзэж байгаа юм.

 

Харин уул уурхайн салбарын эдийн засаг сэргэж, улс орон хөгжих  суурь хундаам болно гэдгийг төр, хувийн хэвшлийнхэн аль аль хүлээн зөвшөөрч байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулсан ч хуримтлал үүсгээгүй, байгалийн нөхөн сэргээлтийг орхигдуулсан нь “бодлогын алдаа” гэдэг дээр мөн толгой дохиж байсан. Тиймээс уул уурхайгаас олсон орлогоо ирээдүйн хуримтлал болгож, харин бусад салбараас олох орлогыг хүндээ зарцуулж, эдийн засгаа солонгоруулах бодлого барья гэдэг дээр оролцогчид санал нэгдэж байсан юм. Нөгөөтэйгүүр аж үйлдвэрийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлж, байнгын орлогыг бүрдүүлэх эх үүсвэр болно гэдгийг чуулганд оролцогсод хэлэлцэн мэтгэлцсэн. Манай улс анх удаа Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үзэглэсэн. Энэ хэлэлцээр хэрэгжсэнээр импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх суурь тавигдана гэж үзэж байгаа юм. Зөвхөн Японд бус тус улсаар дамжин түнш орнуудад нь бүтээгдэхүүнээ экспортлох томоохон боломж нээгдсэнийг чуулганд оролцогчид баяртайгаар хүлээн зөвшөөрч байсан.

 

 

“Бид бар улс руу явж байна”

 

 

Тиймээс ч ирээдүйдээ “алсын хараа”-тай амьдрахаар үндсэн хэлэлцүүлэг өрнүүллээ. Алсын хараа гэдэг бол эдийн засгийн тооцоо судалгаа, хүрэх зорилтоо тодорхой тавьж байж биелэгддэг зүйл гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тодорхойлов. Аливаа бизнесийг хэрэгжүүлэхэд лидер хүний манлайлал төгс төгөлдөр амжилтын 50 хувь байдаг. Ерөнхий сайд С.Баярын үед “Атар-III” аян, “Оюутолгой” гээд томоохон хөтөлбөрийг дэвшүүлэн, зоригтойгоор эхлүүлсэн. Тийм учраас би “Том төрөөс ухаалаг төр рүү” зорилт манайд бүрэн хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Ерөнхийлөгч дэвшүүлсэн зорилтынхоо төлөө явбал амьдралд хэрэгжинэ” гэж байр сууриа илэрхийлсэн.

 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Эдийн форумын оролцож, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Чуулганаар “Алсын хараа” сэдвийг хэлэлцэх үед тэрбээр “ итгэлцэл, хариуцлагыг бий болгох хэрэгтэйг чухалчлаад “Би  хар дарж зүүдлээд “бар улс болно” гэсэн юм биш. Хаашаа явахаа  мэддэггүй улс хаа ч хүрдэггүй гэдэг хүн төрөлхтөний түүхээр нотлогдсон үнэнийг бодож, “Бид Азийн нэгэн бар болох юм байна. Хүн төрөлхтний хөгжлийн түүх тийм юм гэж бодож, 30 жилийн өмнө хэлсэн юм. Өнөөдөр бидний ярьж байгаа зураглалууд Монгол бар тийшээ явж байгаа процесс. Түүнээс биш нэг өдөр “Монгол бар болно” гэж хэлэхээр маргааш нь биелчихдэг юм гэж байхгүй.  Үүндээ  итгэлтэй тууштай явах хэрэгтэй. Өнөөдөр бэлчээр нь малаа, зам нь машинаа даахаа байж. Гар утсыг ч 2-3-аар нь барьж, өвөр түрийд багтахаа болиод байна. Хөдөөний малчин хүн бэлчээр дээрээсээ гар утсаараа Франц, Москва, Берлин гээд бар орнууд руу шууд холбогдон харилцаж байгаа. Энэ чинь барын элемент, бид чамлаж болохгүй чанга атган улам эхийг бүтээх хэрэгтэй” хэмээж байлаа.

 

Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа “Монголоо Азийн бар улс болгоно” гэж хэлж байсан. Гэвч тухайн цаг үед баар, цэнгээний газар олширч, бар биш баар улс болгосон” хэмээн нийгмийн шүүмжлэлд өртөж байсан түүхтэй. Тиймээс ч өнөөдөр олон жилийн өмнөх хэлсэн үгээ батгахыг зорьсон биз ээ. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам “бар улс”-ын эсрэг байр суурь илэрхийлсэн. Тэрбээр нийтлэлч Д.Цэнддоогийн “Тоглоомын улсаас” тоглоомон улс руу” нийтлэлийг сайшаагаад тоглоомон улсын тоглоомон дарга нарын амрыг ирэн мэндчлээд алсын харааг ярихын өмнө ойрын хараанаасаа эхэлж, УИХ хүнийг өмөөрсөн, баялаг бүтээгчдээ дэмжиж хайрлах хэрэгтэйг чухалчилсан. Тэр дундаа АТГ-ыг зөв голдрилд нь оруулахыг шаардаж байлаа. Айлын гэр рүү, авгай хүүхэд рүү нь орох эрх хэнд ч байхгүй, хүний өөрийнгүй дайрч, сүрдүүлж байгааг шүүмжилсэн юм.

 

Энэ оноос ирэх оны мөн үе хүртэл манай улсын эдийн засгийн зураглал ямар байх нь вэ? Итгэлцэл төр засаг, бизнесийн салбар, айл өрхөд хэр нөлөөлж вэ гэдгийг дараа жил энэ өдөр дүгнэх биз ээ.

 

Ямартай ч шинэ төмөр замын бүтээн байгуулалт, V цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Бөөрөлжүүт, Шивээ овоо, Тавантолгойн цахилгаан станцуудын хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэрүүд, хурдны замууд, шинэ хороолол, орон сууцны барилга, бусад бүтээн байгуулалтууд араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татна гэдгийг Ерөнхий сайд онцолж байсан.

 

Тэр дундаа Оюутолгойн хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалт шийдэгдэж, Тавантолгойн консорциумтай хийж байгаа хэлэлцээрийг үзэглэх шатандаа орж, эдийн засгийн хүндрэлээс гарах гарц нээгдлээ. Энэ гарц гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд итгэх итгэлийг дахин бий болгох биз. Харин одоо хэн хэнийхээ итгэлцэл дээр ус цацахгүй, сүү өргөж л өөдлөх юм шүү.  

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-06
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-06
иргэн:
Хүн махан бие LQ, оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ гэсэн 3 зүйлээс бүрддэг гэдгийг бүх шинжлэх ухаан, бүх шашин баталсан. Махан бие LQ хэнд ч бий. Харин одоогийн улс төрчид бол зөвхөн хар амиа бодсон оюун ухаан IQ-тай, монголоо гэх зүрх сэтгэл EQ нь үхэж царцсан хүмүүс юм гэдэг нь тэдний үйл ажиллагааны алхам бүрээс нь тодоос тод харагддаг. Харин ард түмэнд эх орноо гэсэн өндөр дээд оюун ухаан IQ, халуун зүрх сэтгэл EQ-ийн гал нь хараахан унтарчихааргүй байгаа нь харагддаг. Мянга, мянган монголчууд улс төрчдийн энэ тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ нь шимшэрч явна. Харин улс төрчдөд энэ бүхнийг ухаарах оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ байхгүй болж оюуны хоосрол, ёс суртахууны доройтолд орсон болох нь өдрөөс өдөрт улам бүр тодорсоор байна.
2015-04-06
иргэн:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-06
иргэн:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-06
Зочин:
ЕС-ын хувьд МОНГОЛын хөгжил цэцэглэлийн төлөөх зайлшгүй шийдвэрийг гаргах ёстой цаг хугацаанд нь ийнхүү гаргалаа. та нарийн бодол хамаагүй ээ. Сайд өөрөө хийх ажилаа өөрөө хийг та нар угаасаа зөв бурууг ялгаж чаддаг биш
2015-04-06
Зочин:
Ediin zasgiig togtworjuulj chadsan odoo usguj chadah hun amjilt husie
2015-04-06
Зочин:
Богино хугацаанд маш олон ажил хийсэн, эдийн засгийг ч сайжруулхийн тулд хийх ажилаа л хий
2015-04-06
Зочин:
ystoi unen. us tsatsahgvi svv urguud demjeed ugwul bidend l heregtei.
2015-04-06
Зочин:
Гадний хөрөнгө оруулагчгүйгээр бид нар яаж эдийн засгаа аврах юм бэ? эд нар чинь бид нарт итгэхгүй бол хөрөнгө оруулахгүй ш дээ
2015-04-06
Зочин:
Itgejltsel ugch baij l gadnii hurungu oruulagch nariig olii sh dee. Ymar businessmen horiod tsagtaad baidag gazar hurungu oruulj munguu aldahiig huseh yum be. Edgeer hurungu oruulagchguigeer bid nar ediin zasgiin hymralaas garahgui shd ee
2015-04-06
зочин:
“Итгэлцэл” рүү ус цацаад хэрэггүй,,, гэнэ ээ, АН ынхан ард түмний 12 онд итгэсэн сонголтруу ус, хөө цацсан юм шүү дээ, одоо битгий олон юм ярь, АН ыг ард түмэн дахиж сонгохгүй, чадваргүй, боловсролгүй, бүдүүлэг хүмүүсийн цугларал бол АН гэдгийг олон түмэн ойлгосон
2015-04-06
Иргэн:
Эдийн засгийн өршөөлийн хууль гаргаж хэрхэвч болохгүй.Хэрэглэгчдийн халааснаас татвараа авчихаад өөрсдийгөө татвар төлөгч гэж нэрэлчихээд цааш нь улсад өгдөггүй хувалзнуудад өршөөл үзүүлвэл УИХ шившиг болно.
2015-04-06