Амиа алдсан оюутнуудыг дурсав
2015-04-06

 

Өнгөрсөн долоо хоногт Кенийн хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл нийслэл Найроби хотноо байрлах “Garissa” их сургуулийг барьцаалж, улмаар 147 оюутны аминд хүрсэн билээ. Хэт даврагчид сургууль барьцаалсны дараа бүх оюутныг спорт зааланд оруулаад “Чи христийн шашин шүтдэг үү” гэж асуугаад “Тийм” гэж хариулсан оюутныг шууд хөнөөж байжээ. Мөн исламын шашин шүтдэг гэх 50 гаруй оюутнаас коран судрын хэсгээс асуугаад мэдэхгүй бол шууд буудаж байсан гэнэ.

 

Цагдаа нар 13 цагийн дараа сургуулийн байрыг чөлөөлж, 40 гаруй хэт даврагчийг устгасан юм. Энэхүү халдлагын дараа Найроби хотод хөл хорио тогтоож, гурван хоногийн онц байдал зарласан байна. Хэт даврагчид халдлага үйлдсэн шалтгаанаа “Барууны шашин шүтсэн амиа алдах ёстой” гэж мэдэгджээ.

 

Олон залуус шашин шүтлэгээсээ болж амиа алдсны дараа Ватиканы тэргүүн Францис Ром хотноо амиа алдсан оюутнуудыг дурсч, мөргөл үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Хэт даврагчид христийн шашинтай олон хүний амийг хөнөөлөө. Хүн ямар шашин шүтэх нь хувь хүний асуудал. Та бүхэн хүний эрхийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсье” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин