Гарцан дээр зогсохгүй, урагшилъя
2015-04-06

  Цас хайлмагтан, хаврын нар нээж ээж, ханш нээсэн шинэ долоо хоног эхэллээ. Үртэй бүхэн соёолж, үндэстэй бүхэн цэцэглэж байна. Шинэ долоо хоногийг монгол түмнээрээ цээж тэнэгэр, сэтгэл тэнүүн угтаж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн гурван сард хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, ирэх өдрүүдэд Оюутолгой, Тавантолгойн төслийн гацаа арилж, хэлэлцээрийг үзэглэн хэрэгжүүлэхэд бэлэн болсон чихэнд чимэгтэй, баярт мэдээллийг ханш нээсэн өдөртэй зэрэгцэн олон нийтэд хандан мэдэгдлээ. Тэрбээр “Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэхэд дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюутолгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө. Таван толгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээ хүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Тавантолгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо. Тавантолгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болж эхэлснээр бүхэл бүтэн 6 жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна” гэсэн юм.

 

Дээрх бүтээн байгуулалтын төслүүд эхэлснээр иргэдийн 1072 хувьцаа ч амилах юм байна. Хэрвээ УИХ-аар хэлэлцэн дэмжигдвэл хувьцаа эзэмшиж байгаа 1.8 сая хүний ноогдол ашигт энэ жилдээ урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломжтой гэнэ.

 

Энэ жилдээ багтаж хоёр том төслийг эдийн засгийн эргэлтэд оруулвал, үүнийг дагасан хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой. Өнгөрсөн долоо хоног хуралдсан Монголын эдийн засгийн форумаар төр, бизнесийнхэн харилцан итгэлцлээ бэхжүүлсэн. Чуулганд оролцогсод эдийн засгийн хүндрэлээс гарах суурь нь баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэдэгт нэгдсэн байр суурьтай байна лээ. Ер нь баялаг, тэр дундаа уул уурхай бол эдийн засгийг сэргээх, хөгжүүлэх тэргүүлэгч салбар аж. Өнөөдрийн хүндрэлийг даван туулахад эхний ээлжинд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 4 тэрбум ам.доллар орж ирсэн тохиолдолд эдийн засаг хэвийн байдалд орно гэж тооцоолсон байна. Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс гарах гарцаа хоёр том төслийг түгжрэлийг арилгаснаар шийдсэн бололтой.

 

Зөвхөн хоёр том төслөөс гадна  дэд бүтэцтэй холбоотой олон жил гацсан бүтээн байгуулалтын төсөл ч хэрэгжих биеллээ олжээ.

 

V цахилгаан станцын хэлэлцээ дуусах шатандаа орсон байна.  Хэрвээ энэ сардаа багтаж хэлэлцээгээ дуусгаж амжихгүй бол  “нэг талаас яам тамгын ажлын хэсгийн гишүүдийг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцож, нөгөө талаас тохиролцож чадахгүй бол хөрөнгө оруулагч дараагийн түншлэлтэй шинэ хэлэлцээр эхлүүлнэ гэдгийг хувийн хэвшлийнхэнд хатуу сануулсан” гэдгээ Ерөнхий сайд онцолж байна лээ. 

 

Цаашлаад Багануур, Бөөрөлжүүт, Шивээ Овоо, Тавантолгой цахигаан станц, Эг, Ховд гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудыг барих хөрөнгийг босгох холбогдох шийдвэрүүд гарсан байна. Ялангуяа, Эгийн голын УЦС-ыг барьж ашиглалтад оруулснаар эрчим хүч системийнхээ хувьд бүрэн бүрэлдэж ажиллах боломжтой болох юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээршинээр 6-7 станц зэрэг баригдаж эрчим хүчний импортлогч орноос экспортлогч орон болох юм.  

 

Нүүрснээс хий, шингэн түлш гаргах том төслийн хөрөнгө оруулагч шийдэгджээ. Цементийн үйлдвэрүүд энэ зун ашиглалтад ороход бэлэн болжээ.  Энэ жил  алтны үйлдвэрлэлээ дэмжсэнээр урд өмнөх жилүүдээсээ илүү гарч 20 тн алт тушаах юм байна.  

 

Энэ жил Дорнод болон баруун таван аймгийн хатуу хучилттай замын бүтээн байгуулалтууд үргэлжлэх аж.  Дээрх чиглэлийн нийт 1602 км замын тухайн хэсэг болгоны хөрөнгө оруулагч, ажил гүйцэтгэгч нь тодорхой болсон байна.  Түүнчлэн  арван жилээр хийгдээгүй ирсэн төмөр зам тавих ажлууд энэ жил эхлэх гэнэ.  ТТ-Гашуун сухайт чиглэлийн 267 км-ын төмөр зам, Эрдэнэт-Овоот чиглэлийн 570 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд явагдахаар болжээ.  

 

“Шинэ яармаг” орон сууцны хорооллыг эхлүүлж, “Шинэ сум”-ыг нэмж, ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ. Ерөнхий сайд мэдэгдэлдээ дан ганц бүтээн байгуулалтын төслүүдээ дурдсангүй. Ажлаа хийж, хэрэгжүүлэхэд нь садаа болж, байгаа ултөржилт, хийрхэл, нийгмийн өнөөгийн зүй бус үзэгдлийг ч шүүмжлээд авна лээ.  Ажил хийх гэхээр харлуулж, ярихаар мушгиж, дуугүй явахаар “юу   ч хийж чадахгүй байна” хэмээн  үгээр баалдаг нийгмийн хар үзэгдлийг халж, гэгээлэг “Цагаан пиар”-ыг дэмжихээ илэрхийлсэн.  

 

Өнөөдөр хаврын чуулган нээлтээ хийнэ. Намрын чуулганаа завсарлаад тойргоо зорьж, хуулиа сурталчлан хаврын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслөө боловсруулах ажлын хэсэг ажиллаж, энэ завсар алжаалаа тайлж, бие эмчлүүлэхээр гадаадын зорих гээд гишүүд юу эсэхийг амжуулаа биз. Өнөөдөр хаврын чуулганаа нээж, төрийн ажилдаа орлоо. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээс гадна бүтээн байгуулалт, цаг үетэй холбоотой олон асуудлууд хүлээж байгаа.

 

Засгийн газрын хэрэгжүүлэх, санаачлан оруулж ирсэн хуулийн төслүүдийг парламент хэлэлцэн шийдвэрлэх байх. Гэхдээ эдийн засгийн хүндрэлээс гарах бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд завсарлага авч, гацаа үүсэхгүйгээр парламентын олонх шуурхай хэлэлцэн шийдвэрлээд явах байх гэж найдна. Нам, бүлгээрээ талцан завсарлага авч асуудлыг гацаах нь энэ хэрээр бүтээн байгуулалтын ажлуудыг хойш чангаадаг. Тиймээс хаврын чуулган Засгийн газарт хүлээлт үүсгэхгүй байгаасай.

 

Эдүгээ бодлоготой, зоригтой шийдэж, бүтээлчээр ажиллацгаая гэж шийдлийн Засгийн газрын тэргүүн уриалж байна лээ.

 

Ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор парламент дахь улс төрийн хүчнүүд  хаврын чуулганаа эхлүүлж амжаагүй Засгийн газрын тэргүүнд хариуцлага тооцох тухай яриа гарч,жирээний сэдэв болж байна.  Шинэ Засгийн газар байгуулагдаад дөнгөж гурван сар болж, парламентын бүрэн эрх дуусгавар болоход нэг жил гаруйхны хугацаа үлдлээ. Тиймээс гарман дээр морио солилгүй, эдийн засгийн хүндрэлээс гарах гарцан дээрээ  таглаад зогсчихолгүй монгол толгой, монгол ухаанаар итгэлцэл, эв эетэйгээр  урагшлуулна хөгжүүлнэ гэж эрхэм түшээддээ найдна.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хүн махан бие LQ, оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ гэсэн 3 зүйлээс бүрддэг гэдгийг бүх шинжлэх ухаан, бүх шашин баталсан. Махан бие LQ хэнд ч бий. Харин одоогийн улс төрчид бол зөвхөн хар амиа бодсон оюун ухаан IQ-тай, монголоо гэх зүрх сэтгэл EQ нь үхэж царцсан хүмүүс юм гэдэг нь тэдний үйл ажиллагааны алхам бүрээс нь тодоос тод харагддаг. Харин ард түмэнд эх орноо гэсэн өндөр дээд оюун ухаан IQ, халуун зүрх сэтгэл EQ-ийн гал нь хараахан унтарчихааргүй байгаа нь харагддаг. Мянга, мянган монголчууд улс төрчдийн энэ тэнэг балмад үйл ажиллагааг хараад оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ нь шимшэрч явна. Харин улс төрчдөд энэ бүхнийг ухаарах оюун ухаан IQ, зүрх сэтгэл EQ байхгүй болж оюуны хоосрол, ёс суртахууны доройтолд орсон болох нь өдрөөс өдөрт улам бүр тодорсоор байна.
2015-04-06
иргэн:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-04-06
иргэн:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-04-06
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-06
иргэн:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-06
иргэн:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-06
Зочин:
Сайханбилэг яг Баярцогтын аргаар гэрээ хийж ээ Улс орныхоо эрх ашиг ард тумнээ дахиад л еренд оруулахгуй гэрээ хийххээ болимоор юм юу гэсэн уг вэ гэрээ цуцлагдвал 30 жил нуурсээ егне гэж урьд чилгаа менге авна гэж дахиад л ард тумний нуур ун дээр авсан менгее ууруулэх нээ хэлэхгуй ч уг алга ингэж нэг гаднын компанид улсынхаа баялгийг егехее болье ард тумэнд ашиггуй гэрээ хийснээс газрын хаа Херсенд хэвтэг
2015-04-06
Зочин:
ЕС-ын хувьд МОНГОЛын хөгжил цэцэглэлийн төлөөх зайлшгүй шийдвэрийг гаргах ёстой цаг хугацаанд нь ийнхүү гаргалаа. та нарийн бодол хамаагүй ээ. Сайд өөрөө хийх ажилаа өөрөө хийг та нар угаасаа зөв бурууг ялгаж чаддаг биш
2015-04-06
Зочин:
Орилж хашгирснаараа, жагссан тэмцсэнээрээ, огцруулж тарааснаараа болдогсон бол аль хэдийнээ хөгжчихмөөр. Болсонгүй ээ, бүтэхгүй байна гэхээс биш, БОЛГОЁ, БҮТЭЭЕ гэх хүн нь хэд байна аа! гэж ууг нь өчигдөр ярисан даа. өөрийг нь шүүмжилхийн оронд ажлийх нь зөв бурууг ялгаж шүүмжлээчээ
2015-04-06
Зочин:
Богино хугацаанд 40 гариу ажил хийж, цаашид хийх маш олон ажил шийдцэн байна. Энэ олон ажлийг шийдсэн дахиж бодож цаг хугацаа алдахгүй хийгээд л явчих байх
2015-04-06
Зочин:
Сайханбилэг эдийн засгийг ийм болгосон юм шиг Сайханбилэг руу их дайрах юм хүмүүс. Өөрсдөө ч ойлгоогүй байж. Уянга гишүүн сонгогдоход нь хэдэн үг хэлсэнээс болоод Сайханбилэг их муу хүн болцон уу? хаха ийм тэнэг ард түмэн байхад Монгол хөгжихгүй ээ
2015-04-06
Улаан гэрэл ногоон болоход л урагшина дүү минь иш:
Гарцан дээр чинь улаан гэрэл асаад байхаар яаж урагшилдаг байнаа аан!!!!!!!
2015-04-06
Зочин:
түгжээг тайлхаар тэгээд гацаана зогсооно гэдэг хүмүүс нь зогсоох гэж дайрна. тэд нарыг тэнэг ард түмэн зөв гэж дэмжинэ. Хүн дэмжихээсээ илүү ирээдүйгээ хараачээ. АН, МАН, МАХН 3 одоо хамаатай юм уу? бид нарт одоо хийх ажилаас нь хэрэгтэйгээ дэмжих нь илүү чухал
2015-04-06
Зочин:
Surug humuus ene ajliig zogsooj gatsaah talaar l turuulj bodiish dee.
2015-04-06
Зочин:
olon subag bgaa sh dee
2015-04-06