Ажлын дөрвөн өдөртэй болж магадгүй
2015-04-06

 

Хятадын “CCTV”-ийн явуулсан нээлттэй санал асуулгаар нийт иргэдийн 88 хувь нь ажлын дөрвөн өдөр, амралтын гурван өдөртэй болохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн тухай “www.globaltimes.cn” мэдээллээ. Энэхүү санал асуулгад 15-85 насны 14 сая хүн оролцжээ. “Амралтын өдөр олон байх нь гэр бүлийн уур амьсгал сайжирч, улмаар гэр бүл салалт багасах болно. Мөн аж ахуйн амьдрал сайжирч, нийгэм тайван болох болно” гэж судалгаанд оролцогчид хариулсан байна.

 

Бээжингийн удирдлагууд амралтын өдөр урт байх нь сөрөг үр дагавартай хэмээж буй ч саналаа өгсөн иргэдийн ихэнх нь “Амралтын өдөр урт байх нь нийгэм харьцангуй тайван болж ажлын бүтээмж сайжрах болно” гэж хариулжээ. Мөн намын зарим гишүүн ажлын дөрвөн өдөртэй болохыг дэмжиж, удирдлагууддаа танилцуулахаа амласан байна.  

 

Голланд улс ажлын дөрөв, амралтын гурван өдөртэй билээ. Тус улсын төрийн байгууллагын ажилчид долоо хоногт 29-35 цаг л ажилладаг байна. Хятад 1994 оноос эхлэн ажлын тав, амралтын хоёр өдөртөй болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин