Сумын заануудын барилдаан болж байна
2015-04-06

Даншигийн дархан аварга С.Чүлтэм, Цэвэгмид нарын нэрэмжит сумын заан цолтой болон шилдэг залуу бөхчүүдийн тойргийн барилдаан өнөөдөр болж байна.

Барилдаанд сумын заан, харцага, начин цолтой болон шилдэг залуу бөхчүүд барилдаж буй юм.

Барилдааныг Хэнтий аймгийн Дадал, Баян-Адарга сумдын ЗДТГазар, бөхийн холбоо ивээн тэтгэж хамтран зохион байгуулж байна. Хан Хэнтий аварга дэвжээнээс томилогдсон засуул, гарын даа хөлийн цэц, тайлбарлагч нар зохион байгуулж явуулах ба оролцох бөхчүүдийн тооноос хамаарч хуваан тойргоор барилдуулж байгаа аж.

Сонирхуулахад, Хэнтий аймгаас Г.Чулуунбаатарын нэрэмжит барилдааныг хоёр жил тутамд зохион байгуулдаг, нэр хүндтэй барилдаан болоод байгаа юм.

2008 онд Баарангийн Отгонбаатар, 2010 онд Усникагийн Батгэрэл, 2012 онд Энхтөгсийн Оюунболд (Улаанбаатар хотод болж маш өргөн болсон бөгөөд 200 гаруй шилдэг сумын заан хүч үзэж байв),

2014 онд Эрдэнбатын Даш тус тус түрүүлж хурдан удмын адуугаар байлуулж байлаа.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин