Алга болсон иргэнийг голын уснаас хайж байна
2015-04-06

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан албан хаагч алга болсон иргэнийг голын уснаас хайж байна. Энэ сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын "Ар хүйтэн" гэдэг газар иргэн Б төөрсөн гэсэн дуудлага тус онцгой байдлын хэлтэст иржээ.

 

Уг мэдээллийн дагуу онцгой байдлын хэлтсийн 27 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  "Бэрхийн булан" гэдэг газар Хэрлэн голоос автомашиныг нь мөсөнд цөмөрсөн байдалтай байсныг олж, татаж гаргасан байна. Тухайн иргэнийг усанд осолдсон байх магадлалтай тул нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагч автомашин олдсон голын хэсэгт уснаас эрэн хайж байгаа аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин