”Оюутан цэргүүд”-ийн хичээл эхэллээ
2015-04-06

"Оюутан цэрэг" хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй 1000 оюутны хичээл өнөөдөр эхэллээ. Оюутан цэргүүд Батлан хамгаалахын их сургууль дээр хичээллэх юм.

 

Өнгөрөгч онд МОХ-оос санаачлан их, дээд сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаадаг болох тухай “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Ерөнхийлөгчид санал болгож, Засгийн газраас баталсан.

 

2014 онд Оюутан цэрэг хөтөлбөрт 42 их, дээд сургуулийн 400 гаруй оюутан хамрагдаж, цэргийн алба хаасан билээ. Энэхүү хөтөлбөрөөр их, дээд сургуульд сурч буй оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хааснаар цэргийн үүрэгтний үнэмлэх авах боломжтой.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин