Тавантолгойг УИХ дөнгөлөх үү
2015-04-06

 

Өчигдөрхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол орон даяар мэдэгдэл хийж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Тавантолгойг дэлхийн хэмжээний уурхай болгох зам нээгдсэн гэдгийг дуулгав. Гурван жил гацсан Оюутолгойн бүтээн байгуулалт, зургаан жилийн хугацаанд саатсан Тавантолгойг хөдөлгөнө хэмээн хэлсэн гүйцэтгэх засаглалын тэргүүний үг олон хүнд итгэл найдвар төрүүлсэн. Хаанаас  ч дутахгүй газрын баялагтай ч хувааж идэх нь хэмээн цензурдсаар өнөөг хүрч, эдийн засаг нь мөлхөхдөө тулж буй энэ цаг үед гаргасан том шийдвэр гэж хэлж болно. Харин Ерөнхий сайдын мэдэгдлийг  УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгээрээ нам цохив. Тэрбээр Тавантолгойн гэрээг УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой хэмээн үзэж буйгаа чуулганы индрээс мэдэгдэв. Харин УИХ-ын шүүлтэд оруулахгүйгээр гэрээ хийвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулна гэдгээ шулуухан мэдэгдэв. Сайд нарыг хэмээн олон тоонд дурдагдсан ч энэ үгийг гүйцэтгэх засаглалын тэргүүнд илүү хамаатуулсан нь мэдээж.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн 1072 хувьцаанаас иргэд үр ашиг хүртэж эхэлнэ гэдгийг хэлсэн. Тэрбээр хувьцаа эзэмшигч 1.8 сая хүнд гэрээний урьдчилгаа мөнгөнөөс 100 мянган төгрөгийг хуваарилах боломж бүрдэнэ гэдгийг ч дуулгасан. Харин УИХ-ын дарга 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тохиролцоогүй нь ноцтой үр дагавар төдийгүй Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бүрэн хамааралтай болох нь илт харагдсан,  хууль зөрчсөн гэрээ хэмээн мэдэгдэв. Товчхондоо УИХ-ын дарга Тавантолгойн гэрээнд гол анхаарлаа хандуулж, “таалагдахгүй” бол дөнгөлнө гэдгээ хэлсэн үгэндээ товч бөгөөд тодорхой илэрхийлэв.

 

Ерөнхий сайдын оройхон гарч, ширүүхэн хийсэн мэдэгдэл олон хүнд таалагдсан. Хийх ёстой ажлаа яг өнөөдөр л зоригтойгоор барьж авч, тууштайгаар үргэлжлүүлье гэсэн түүний зоримог үг “эдийн засаг шууд сэхнэ, сэргэнэ” гэсэнтэй адил сонсогдсон. Бүхний түрүүнд эдийн засгийг тавина хэмээн тунхаглаж гарч ирсэн Шийдлийн Засгийн газар 100 хоногийн хугацаанд бодож боловсруулснаа ажил хэрэг болгохоор зориглосон нь энэ. Харин үүнд дөнгө хэрэггүй. Томоохон гэрээ хэлэлцээр хууль дүрмийн дагуу явах нь зүйн хэрэг. Харин автор төдийхөн дээр улстөржилт хийхээр зэхэж буй бол энэ улс орны эрх ашигт харшилна. Тавантолгойн гэрээний автор УИХ-ынх эсвэл Засгийн газрынх байх нь зөвхөн сонгуульд л хамаатай.

 

Тавантолгойн гэрээ зурагдаагүй байгаа. Гүйцэтгэх засаглал хууль тогтоох дээд байгууллагын дээр гишгээгүй байгаа гэсэн үг. Оюутолгойн гэрээ УИХ-аар хэлэлцэгдсэн. Тавантолгойн гэрээ ч энэ замаар л явна, гажуудахгүй. Бас Ч.Сайханбилэгийг огцруулна хэмээн айлгах нь өнөө цагт тохирох тактик биш ээ. Огцорч, огцруулах улстөржилтөөс тэд бус бид л хохирдог.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монгол улсд ардчилал гарч ирээд юу хийвээ монгол улс, ард түмнийг өрний хүүдий болгож баян хоосны ялгаа ихсэж өлсөглөн гүйлагчидаар дүүргэсэн л байх даа газар нутаг аа худалдаж гадаадын иргэдийг баяжуулж монгол хүний үнэ цэнийг алдагдуусан үнэн хөгийн шуналууд төрд гарч ирсэн байгаа юм даа
2015-04-17
зочин:
Тавантолгой хөдлөж эхэлвэл ямар их хүмүүс ажлын байртай амьдрал залгахыг мэдэх үү худал үнэн үг зурагтаар ярьж байна чиний ярьж байгаа үг чинь үнэн үг нэг ч алга шуналын хүүдий минь ээ идэж задаж ханахгүй чамд хувь хүртээхгүй болхоор үхэх гэж байгаа чинь харагдаж байна
2015-04-17
зочин:
Хагарталаа баяжсан энхболд оо ард түмний амьдрал ямар байгааг мэддэг болоосой өрнөөс өрний хооронд амьдарч байхад наад таван толгойгоохоо ажлыг явуулаач чи үхвэл таарна үмхий хужаа царайлсан новш
2015-04-17
zochin:
Tarwagdorjiig bodwol arai l deer Erunhiilugch boloh bailgui
2015-04-07
zochin:
Enkhbold ni arai deer yum shig busad ni ch bhguiee
2015-04-07
зочин:
улс эх ороноо ард түмэнээ гэж боддог юм бол ард түмэнээрээ ажил хийлгэх хэрэгтэй шүү дээ энэ төсөл хэрэгжсэнээр ямар их хүмүүс ажилтай болохыг мэддэг болоосой
2015-04-07
зочин:
Энхболдоо болоочээ ажил хийж амьдармаар байх юмаа чөдөр тушаа болоод яах гэсэн юм вэ хагаталаа баяжсан чам мэтийн хүмүүст энэ том төсөл явж уу байна уу хамаагүй байх ард түмэн бид чинь өрөндөө баригдаж дууслаа ш дээ өрнөөс өрний хооронд амьдрах хэцүү байна шүү дээ
2015-04-07
Зочин:
Ardchilsan nam ene ulsiig bur samrah ni ee, enkhbold shudarga xun bna
2015-04-07
Зочин:
Энхболд Женкогийн мөнгөөр дараагийн сонгуулаа хийхээр шийдвээ. Энхболд өөрийгөө дараагийн ерөнхийлөгч гэж сэрүүн зүүдэлж байна. Энхболд шиг хүнийг улс төрөөс явуулах хэрэгтэй Монголд дэндүү их гай болж байна.
2015-04-07
иргэнд:
маш зөв
2015-04-07
Ssss:
Enkhbold elbegdorjoos tohoi undur lider gedgee haruullaa elbegee gadaad ner hyndee boddog bol Enhbold ard olnoo boddog uls turch mongoliin zaya tyshih yum daa
2015-04-07
иргэн:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-04-06
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-06
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-06
иргэнд:
маш зөв
иргэн:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-06
zi:
Zi muuxai xaragdaj baina.
2015-04-06
Пунцаг:
ЗГ аар ажлыг нь хийлгээчээ Энэ их хурал чинь улсын ажлыг туших гэж гарч ирсэн юм уу Юугии нь ч ойлгоогуй байж л огцруулахаа л ярих юм Ер нь хийж чаддаг Ганц ажил нь огцруулах Чутгур шулам руугаа тонилцгоо
2015-04-06
Зочин:
АН үнэхээр боловсон хүчин муутай нам юм. Ядаж удирдлагынхаа төвшинд ч хэл амаа ололцож чадахгүй яах гэж энэ намыг сонгов оо хэрэг алга.
2015-04-06
дөсгөдсө:
заз З тэй АН үүрд баяртай
2015-04-06
Зочин:
76 дээрэмчдийн бүлгээр хэлэлцүүл гэж байгаа юм биз дээ.
2015-04-06
Зочин:
Таван толгойг ЭМ СИ ЭС т САЙХАНБИЛЭГ АВЧ ӨГӨХ ДААЛГАВАРТАЙ ТОМИЛОГДСОН ШДЭЭ
2015-04-06
d:
chihen deer chin tsetseg urguulj bna gedgiin eniig, 2016 oni songuuli duhuud odoo buun tsetseg urguulnaa ene muusainuud
2015-04-06
зочин:
АН хоорондоо эвсэж чадахгүй ш дээ, чаддаг байсан бол монгол улс ийм хямралд орохгүй л байсан даа, энэ намыг 12 онд сонгосондоо харамсаад барахгүй байна ,
2015-04-06
Hend bid itgeh ve?:
Er n hurdan bosohgui ee 25 jiliin avilgal heel hahuuli ylzral baihad yu gj hurdan bosoh yum be? Bas l 100000 togrogoor hudaldaj avah yum l yrij bn daa! Er n luivarchid ulaim tsaindaa garchee! Odoo hendee itgeh ve?
2015-04-06
124578996:
Энэ бэлтрэг бас дахиад л Ард түмнээр тоглохно доо
2015-04-06
Noyon uul:
Noyon uul, gazriin tosoo ta nar av. Ard irgede TT bolon OT-n ashgiig hurteej hairla. UIH-dargaa...
2015-04-06
жирийн иргэн:
одоо болилдоо З.Энхболдоо ЗГ ажлыг зүгээр хийлгэлдээ бид сайхан амьдармаар байна
2015-04-06
зочин:
улс эх ороноо ард түмэнээ гэж боддог юм бол ард түмэнээрээ ажил хийлгэх хэрэгтэй шүү дээ энэ төсөл хэрэгжсэнээр ямар их хүмүүс ажилтай болохыг мэддэг болоосой
зочин:
Энхболдоо болоочээ ажил хийж амьдармаар байх юмаа чөдөр тушаа болоод яах гэсэн юм вэ хагаталаа баяжсан чам мэтийн хүмүүст энэ том төсөл явж уу байна уу хамаагүй байх ард түмэн бид чинь өрөндөө баригдаж дууслаа ш дээ өрнөөс өрний хооронд амьдрах хэцүү байна шүү дээ