Медведев Вьетнамд айлчилж байна
2015-04-06

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Азийн орнуудад хийх айлчлалаа Вьетнам улсаар эхлүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр өчигдөр албаны хүмүүсийн хамтаар тус улсын нийслэл Ханой хотноо хүрэлцэн ирж, Ерөнхий сайд Нгуен Тан Зунтай уулзаж, сүүлийн үеийн асуудлаар ярилцсан байна.  Медведевийн айлчлал маргааш өндөрлөх бөгөөд өнөөдөр тус улсын Ерөнхий сайдын хамтаар Хошимин хотод очихоор болжээ. Айлчлалын гол зорилго нь Орос, Вьетнам улсыг Евро-Азийн эдийн засгийн гүүр болгох төлөвлөгөөтэй байна. Тус улс Армень, Беларус, Казакстан, ОХУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжтой гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр дурджээ.

 

Ерөнхий сайдын дараагийн зогсоол Тайландын нийслэл Бангкок болон Малайзын нийслэл Куала Лампур байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин