Хохирогчийг хамгаалах өрөөтэй боллоо
2015-04-07

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс "Хохирогчийг хамгаалах өрөө"-тэй боллоо. Гэмт хэргийн гэрч, хохирогч, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү ажлыг санаачилж, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулжээ.


"Хохирогчийг хамгаалах өрөө"-тэй болсноор гэмт хэргийн хохирогч ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах, мэдүүлэг байцаалт авах тусгайлсан орчин бүрдэж байгаа аж.

 

СБД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт өнгөрөгч онд 941 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдснаас 33,2 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзэлжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 25,7 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байгаа судалгаа байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин