Далайчдын гэр бүлд нөхөн төлбөр олгоно
2015-04-07

 

Курилийн арлын Агнуурын тэнгис Камчаткийн эрэгт Оросын “Дальний Восток”  хөлөг онгоц энэ сарын 2-нд живсэн билээ. Амиа алдсан далайчдын гэр бүлд тус бүр нь нэг сая рублийн нөхөн төлбөр олгохоор болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ талаар хөлгийн эзэмшигч “Алс Дорнод” компанийн төв сайтад бичжээ. Мөн ослоор амьд үлдсэн далайчдад 200 мянган рубль өгөхөөр болсон байна.

 

Осол болох үед далайд нийтдээ 132 далайчин байсан бөгөөд 56 хүн амиа алдсан юм. Өнөөдрийг хүртэл 13 далайчин сураггүй байна. Тэднийг эрэн хайх ажиллагааг  өчигдөр 17.00 цагаас дахин эхлүүлж, 2000 гаруй аврагч, 100 гаруй техник, тоног төхөөрөмжийг дайчилж эхэлжээ. “Эрлийн бүс нутгийг бүс нутгийг өргөжүүлсэн” гэж Оросын Алс Дорнод дахь аврах албанаас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин