О.Гүндэгмаа тэргүүтэй тамирчид БНСУ-ыг зорино
2015-04-07

Буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 8-16-ны өдрүүдэд БНСУ-ын Чанвон хотноо болно. “Рио-2016” зуны олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд манай улсын 11 тамирчин гар буу болон урт буу дасгалд өрсөлдөнө.

 

Эрэгтэйчүүдийн гар бууны дасгалд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү, О.Төгөлдөр, урт бууны дасгалд- ОУХМ Н.Баяраа, Х.Бямбабаатар, Б.Бишрэлт нар цэц сорино.

 

Харин эмэгтэйчүүдийн гар бууны дасгалд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, урт бууны дасгалд ОУХМ Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинцэцэг нар оролцох юм.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин