Бостоны халдлагаар кино хийнэ
2015-04-07

Холливуудын нэрт жүжигчин Марк Уолберг Бостоны халдлагаар бүрэн хэмжээний кино хийхээр болсноо албан ёсоор мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр уламжлал болгон зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн үеэр чечень гаралтай ах, дүү Царнаев гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөгийг оролцогчдын дунд тэсэлсэн билээ.

 

Дэлбэрэлтийн үеэр гурван хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсаны 30 гаруй нь тахир дутуу болсон юм. Жүжигчин Марк Уолберг өөрийн найруулсан кинондоо тоглох бөгөөд тэрбээр Бостон хотын цагдаагийн дүрийг бүтээх гэнэ. Киноны гол үйл явдал нь хэрэг гарсны дараах таван өдрийн тухай өгүүлэх юм. Цагдаа нар хэргийн зангилаа болон гэмт этгээд нарыг илрүүлэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөсөн тухай гарна.

 

Зураг авалт ирэх долоодугаар сараас эхлэх бөгөөд ирэх оны тавдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөсөн байна. Хэргийн гол буруутан гэгдээд буй ах Жохар Царнаевийн шүүх хурал өнөөдрийг хүртэл үргэлжиж буй юм. Түүний дүрийн шалгаруулалт энэ сарын  15-нд Нью Йорк хотноо болно гэж жүжигчин эр твиттертээ мэдэгджээ.

 

Зураг авалтад жинхэнэ хохирогчид оролцохоор болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин