Таван гэр бүлд байрны урьдчилгаа өгнө
2015-04-07

Хэнтий аймгийн Залуучуудын холбооны санаачилгаар залуучуудын өмнө тулгамдсан олон асуудлын нэг болох орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Шинэ байр-Шилдэг гэр бүл”  реалити шоуг зохион байгуулж байгаа аж.

 

Энэхүү шоунд нийт 20 гаруй залуу гэр бүл оролцож, шилдэг таван хос нь хоёр болон нэг өрөө байрны 30 хүртэлх хувийн урьдчилгаа төлбөрийн эзэн болох аж. Тус шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр Хэнтий аймгийн Ардчилсан нам ажиллаж байгаа ба залуучууд, залуу гэр бүлийг дэмжих ажлын хүрээнд хамтран ажиллах хүрээнд дэмжсэн гэнэ.  

 

Тус шоуны ялагчид энэ сарын 11-нд тодрох бөгөөд оролцогчид эрдэм мэдлэг, авхаалж самбаа, спорт, энэрэнгүй үйлсийн хүрээнд өөр хоорондоо өрсөлдөж залуу хүмүүсийн мөрөөдөл болсон тохилог шинэ орон сууцанд орох боломжтой болох ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин