Дээд шүүхийн танхимын тэргүүдэд хүндэтгэл үзүүллээ
2015-04-07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 51 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр Т.Уранцэцэгийг, Иргэний хэргийн танхимын тэргүүнээр Х.Сонинбаярыг тус тус томилсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон гишүүн Д.Дамдин-Од, Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнчимэг нар өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, ажлын амжилт хүслээ.

Shuud.mn
Сонин хачин