Иргэний нисэхийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт орууллаа
2015-04-07

“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” нь Монгол Улсын нэгдэн орсон “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенци болон түүний “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах” тухай хавсралтад заагдсан иргэний нисэхийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг хэлэлцэгч улс орнууд хэрхэн хангаж, нийцүүлэн ажиллаж байгааг харуулах үндсэн баримт бичиг болдог.

 

Сүүлийн жилүүдэд олон улсын террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, иргэний нисэхийн эсрэг хууль бус ажиллагаанууд удаа дараалан гарч байгаа нь иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, террорист үйлдлээс сэргийлэх, таслан зогсооход тохирсон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахад хүргэж байна. Дээрх шалтгаанаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас аюулгүй байдлын олон улсын стандарт, шаардлагуудад удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тэдгээрт нийцүүлэн үндэсний хөтөлбөртөө нэмэлт, өөрчлөлт оруулж ажиллахыг гишүүн улс орнууддаа уриалж байна. “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенцийн  хавсралтад оруулсан нэмэлт стандарт, зөвлөмжийг “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т тусгаагүй тул шинэ нэр томьёо, нэмэлт шаардлагуудыг нэмж тусгахаар Засгийн газраас тогтлоо. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийн үндсэн зарчим өөрчлөгдөхгүй юм.

Shuud.mn
Сонин хачин