“Монгол жинчин” төсөл хэрэгжиж эхэллээ
2015-04-07

Гадаад худалдааны мэргэжлийн “Рояал Ресурс Монголиа” ХХК “Монгол жинчин” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсад гаргаж, таниулан сурталчлах, худалдаалан борлуулах зорилготой тус төслийг Аж, үйлдвэрийн яам, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн төв, МҮХАҮТ зэрэг байгууллага дэмжин, хамтран ажиллахаар болоод байгаа юм байна. Уул, уурхайн бүс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 аж ахуйн нэгжтэй эхний ээлжид хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл, нийт үйлдвэрлэгчдэд гадаадын зах зээлд гарах боломжийн талаар энэ сарын 10-ны өдрийн 09.00 цагаас Чингис зочид буудалд болох чуулганыхаа үеэр мэдээлэл өгөх юм байна.

 

Монгол Жинчин Төслийн хүрээнд төлөвлөж буй худалдааны төвийн экстрьер дизайн.

 

“Рояал Ресурс Монголиа” ХХК-ийн төлөвлөснөөр 2015-2016 онд 38 тэрбум төгрөгийн худалдаа борлуулалт хийж, улсын төсөвт 466 сая төгрөгийн татвар хуримтлуулах аж. Мөн БНХАУ, ОХУ, Япон, Европ, Хойд Америкийн орнуудад худалдааны төвөө нээхээр ажиллаж байгаа юм байна. Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гарган эх орноо сурталчлах, борлуулалт хийх талаарх нэгдсэн ойлголтыг ирэх баасан гаригт болох чуулганд ирснээр авч болно.
 

Shuud.mn
Сонин хачин