Нэг сарын аян өрнүүлж байна
2015-04-07

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяныг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран энэ сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулан ажиллаж байна.

 

Аяны хүрээнд дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрээт харуул хамгаалалтын албадуудын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бидний оролцоо” сэдэвт зөвлөлгөөнийг өчигдөр зохион байгуулжээ.

 

Захиргааны үүргийн биелэлт хариуцсан ахлах байцаагч “Байгууллага аж ахуй нэгжид үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцлийг арилгах" талаар мэдээлэл хийсэн. "Скай энд Хар чоно” гэрээт харуул хамгаалалтын албаны хуулийн зөвлөх Ш.Дуламсүрэн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бидний оролцоо” сэдвээр, “Детек” гэрээт харуул хамгаалалтын албаны хамгаалагч С.Гүнбаяр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамгаалагч бидний оролцоо” сэдвээр тус тус мэдээлэл хийж, гэрээт харуул хамгаалалтын бүртгэлийн гэрчилгээ, галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, автомашины дуут дохио ашиглах чиглэлээр хариуцсан чиглэлийн ахлах байцаагч нар мэдээлэл хийж, зөвлөлгөөнд оролцогч нарын санал хүсэлтийг сонсож хариулт өгчээ.

 

Б.Хүлэг


 

Shuud.mn
Сонин хачин