”Зүрхний хэргүүд”
2015-04-07

 
Уран бүтээлч Л.Мянганцэцэгийн “Зүрхний хэргүүд...” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн МУЗ-н “Улаан гэр” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна. 
Уран бүтээлч Л.Мянганцэцэг нь 2009 онд СУИС-н харьяа Дүрслэх Урлагийн сургуулийг Уран дарханы урланд суралцаж төгссөн бөгөөд төгссөнөөсөө хойш урлагт зүрх сэтгэлээ өгч бүтээлээ тасралтгүй туурвиж яваа залуу уран бүтээлч юм.
 

Энэхүү үзэсгэлэн нь түүний анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд үзэсгэлэнд нийт 13 ширхэг зураг, 1 ширхэг инстолляц тавигджээ. 


Үзэсгэлэн энэ сарын 10-ны өдрийг дуустал гарах бөгөөд үзэсгэлэн гарах хугацаанд үзэсгэлэнгийн ерөнхий санаа агуулгатай холбоотой үнэ төлбөргүй лекцийг зохион байгуулах гэж байна.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин