Банк дээрэмдэхийг завдсан этгээдийг хайж байна
2015-04-07

Банк дээрэмдэхийг завдсан этгээдийг эрэн сурвалжилж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны салбарт зэвсэг, зэвсгийн шинж чанартай зүйл хэрэглэн 20 сая орчим төгрөгийг дээрэмдэхийг завдсан хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан.

 

Хэрэг гараад нэг сарын хугацаа өнгөрч байгаа ч гэмт этгээд баригдаагүй, цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилсаар байгаа юм.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин