Лоозон барьсан залуусаа хөөж гаргажээ
2015-04-07

Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилинй ой өнөөдөр тохиож буй. Ойн баярын хүрээнд Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулж, АН-ын дээд шагнал “Чингисийн одон” гардуулах ёслолын үйл ажиллагаа болж, төгсгөлд нь хүндэтгэлийн тоглолт болов. Баярын хурлын үеэр АН-ын гишүүн П.Галиндэв, Мөнхжаргал, Д.Мөнх-Эрдэнэ нар хурал үймүүлсэн хэрэгт ороод буй.

 

Тодруулбал, тэд баярын хурлын үеэр намын дарга болон ерөнхий нарийн бичгийн даргадаа АН-ын боловсон хүчнийг шинэ залуусаар сэлгэх, ротацийг шударга явуулж байх, төрийн албанд чадварлаг боловсон хүчнийг томилох зэрэг олон асуудлыг тавьж шинэчлэлийг шаардсан гэнэ. Эдгээр залуус шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг удаа дараа намынхаа удирдлагуудад сануулж байсан боловч бүлэг, фракцын эрх ашгаа хамгаалсан намын удирдлагууд шинэчлэл хийхийг огт хүсэхгүй байгаа аж.

 

Иймд нэр бүхий эдгээр залуус намынхаа шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлсэн ч ийнхүү хөөгдөж гарахдаа хүрсэн бололтой.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Songogch:
Ardchilalgui Ardchilsan Nam baij bolomgui.
2015-04-08
зочин:
Энхболд дарангуйлагч.
2015-04-07
зочин:
Үг хэлэх эрхийг үл хүндэлж Ардчилсан гэдэг үгийг уландаа гишгэж бна.
2015-04-07
Zochin:
Ene chini AN-iin 25 jiliin bayariin udur bolj baina.busdiigaa hundel.
2015-04-07
Зочин:
ANg zurh setgelere demjdeg bailaa.odo ene enhboldig harahar durgui hured bh yuma.hugiin novsh.
2015-04-07
монголчууд:
үхсэн ацаараа АН гэж шударга зүйл хэлж хийж буй гишүүдээ хөөж гаргадаг ёстой Авилгалчдын нам байна даа.Амьсгаанууд 25-н жилийн өмнө өөрсдийнх нь үгийг сонсч чадаж огцорсон МАХН-ын улс төрийн товчооныхоны хажууд жинхэнэ лаларын коммунистууд болж хувирчээ.
2015-04-07