Хакеруудын ард ОХУ байгаа гэв
2015-04-08

 

ОХУ-ын тагнуулчдыг Цагаан ордны дотоод сүлжээг хакердсан хэрэгт буруутгасан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хакерууд Ерөнхийлөгч Барак Обамагийн ажлын төлөвлөгөө болон дансны мэдээлэл, айлчлалын хөтөлбөр зэргийг нь хакердсан хэмээн Цагаад ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

“Эдгээр хакеруудын цаана ОХУ-ын Засгийн газар байгаа” гэж Тагнуулын байгууллагаас мэдэгдсэн байна. Хакердуулсан гэгдээд буй материалууд нууцлалын зэрэглэлд багтахгүй ч гадаадын тагнуулуудын хувьд ач холбогдолтой материалын тоонд багтдаг байна. Энэхүү мэдээллийн тусламжтай Ерөнхийлөгчийн байршлыг тогтоож, улмаар амь насанд нь халдах эрсдэлтэй байдаг гэнэ.

 

Цагаан ордон дахь Ерөнхийлөгчийн тамгын газар хакерууд сүлжээнд нэвтэрсний дараа ордны серверийг унтрааж, мэдээлэл алдахаас сэргийлсэн байна.  Тагнуулын байгууллага хакеруудыг эрэн сурвалжилж эхэлжээ.

 

Сүлжээнд нэвтэрсэн хакерууд мэдээлэл хакердаж байхдаа алдаа гаргаж, зарим нэг код болон тэмдэг үлдээжээ. Эдгээр тэмдэг, код нь ОХУ-ын Тагнуулын байгууллагын кодтой таарч байгаа гэнэ. Гэхдээ энэхүү мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Марк Строх батлаагүй ч “Бид мөрдөж байгаа. Энэ хэргийн ард нэг улс байгаа нь тодорхой” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин