“Зарлаагүй дайн” буюу гээгдсэн итгэлцэл
2015-04-08

Тавантолгойн гэрээ хэлэлцээр сүүлчийн шатандаа орж, Засгийн газар хийгээд хөрөнгө оруулагч хоёр тал нэгдсэн ойлголтод хүрч, эдүгээ үзэглэх л үлдээд байна. Харин энэ үед хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын хооронд зөрчилж үүсч, “бүдүүн 73”-ын бүлэгт цав суув. Улс төрийн хаврын синдром иргэний хөдөлгөөнийхний төр, засгийг шүүмжилсэн жагсаал, цуглаанаар үргэлжилдэг байсан цаг өөрчлөгдөж, энэ удаад Төрийн ордонд парламент, Засгийн газар хоёрын хооронд “зарлаагүй дайн” өрнөлөө.

 

Спикер З.Энхболд “Тавантолгойн гэрээ хэлэлцээрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, гишүүдийн санал, байр суурийг тусгасны дараагаар Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгоно. Парламентаар хэлэлцүүлэлгүй гэрээнд гарын үсэг зурсан сайдыг огцруулна” гэдгээ хаврын чуулганы нээлт дээр ширүүхэн мэдэгдсэн. Тиймээс ч Тавантолгойн гэрээг УИХ-аар 14 хоногийн дотор яаралтай хэлэлцэх өгөх саналаа Ерөнхий сайд АН-ын бүлгийн хуралдаан дээр хэлж, харин гарын үсэг зурах ажиллагаа хойшлогдсон тул хөрөнгө оруулагч Шеньхуа, Сумитомогийн удирдлагууд нутаг буцлаа. 

 

УИХ-ын дарга Тавантолгойн гэрээнд “нэг улсын хөрөнгө оруулалт ДНБ-ий 3/1 хувиас ихгүй байх заалтыг зөрчсөн. 1072 хувьцааг амилуулах асуудал тусгагдаагүй” зэрэг зөрчилтэй зүйл байгааг онцолсон бол ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд М.Энхсайхан үүнийг гэрээний эцсийн хувилбар биш хэмээн үгүйсгэж байгаа. Цаашлаад “Хөрөнгө оруулалтын гэрээний талаархи нийгмийн буруу ойлголт нь хөрөнгө оруулагчийн итгэлийг алдах, хэлэлцээ бүр мөсөн зогсох, улмаар төсөл амжилтгүй болох хүртэл сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул та бүхэн Ажлын хэсгийн албан ёсны бодит мэдээлэлтэй харьцаж ажиллахыг хүсч байна” хэмээн мэдэгдэл гаргасан байна лээ.  

 

“Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа хойшлогдоно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан учраас хүндээр тусч байна” гэдгээ “Сумитомо” корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмү илэрхийлсэн байна.

 

Уул уурхайг эдийн засгийн хөгжлийн суурь гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахгүй. Тэр дундаа эдийн засгийн хүндрэлээс гарах гарцаа олсон бид гацахгүйгээр ажлаа үргэлжлүүлж, урагшлуулах хэрэгтэй. Парламентад суудалтай намууд Тавантолгойн төсөлд саналаа өгөх ажлын хэсгээ байгуулсан гэсэн.

 

Тавантолгойн төсөл хэрэгжсэнээр эдийн засагт ямар үр ашигтайг Монгол Улсын сайд М.Энхсайхан гурван үндэслэлээр тайлбарлаж байна лээ. “Нэгдүгээрт, ойрын үед гарах санхүүгийн шууд үр дүн нь барагцаалбал 650 сая ам.доллартай тэнцэнэ. Тухайлбал, урьдчилгаа төлбөр 200 сая ам.доллар, төмөр замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Засгийн газраас гаргасан хөрөнгийн эргэн төлөлт ойролцоогоор 280 сая ам.доллар, тэр нь эргээд эдийн засагт зээлийн эх үүсвэр болно. Чалко компанид төлөх байсан 142 сая ам.долларын хүндрэлээс Монгол улс чөлөөлөгдөж байгаа. Эрдэнэс Тавантолгой компанийн хөрөнгийг мөн үнэлж Консорциумд өгнө. Мөн Улсын төсөвт аливаа нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр, төслийн үйл ажиллагааны анхны өдрөөс эхлэн улс, орон нутгийн төсөвт хуулийн дагуу орлого оруулж эхлэх бөгөөд тодруулбал, холбогдох татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Цанхийн талбайд уурхайн үйл ажиллагаа явуулсаны төлбөр зэрэгт жил бүр 360 орчим тэрбум төгрөг төвлөрнө.

 

Хоёрдугаарт, Төслийн санхүүгийн шууд бус үр дүн буюу үржүүлэгч нөлөөг барагцаалбал, ойрын 3 жилд манай ДНБ-ийг 10-аас доошгүй хувиар тэлэхээр байгаа. Уурхайн барилга байгууламж, дагалдах дэд бүтэц, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон төслийн үйл ажиллагаанд дотоодын 500-600 аж ахуйн нэгжийг ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч хэлбэрээр татан оролцуулж, 8-12 мянган иргэнийг ажлын байраар хангах боломжтой болно. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс хойш жил бүр Монголд дунджаар 700 саяас 1 тэрбум хүртэл ам.долларын үйл ажиллагааны зардал гаргах бөгөөд үүний үлэмж хэсэг нь дотоодын эдийн засагт шингэх бололцоотой.

 

Гуравдугаарт, Тавантолгой төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессэж болохоос гадна энэхүү төсөл нь Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станц зэрэг бусад мега төслүүдэд хөтөчийн үүрэгтэй байх нь дамжиггүй” гэсэн.

 

Нэгэнтээ хөрөнгө оруулагчид нутаг буцаж, бид дотооддоо асуудлаа шуурхайлах үлдлээ. Гэхдээ парламент, Засгийн газрын Тавантолгойн гэрээний асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрсэн улстөрч, намын дарга хоёр “Энх”-ийн харьцаанд зөрчил үргэлжилсээр байна. 

 

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга, Тавантолгойн хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан хоёрын улс төрийн замнал нэг угшилтай. М.Энхсайхан сайд ч цагтаа АН-ын даргын албыг хашиж явсан. Хэн хэнийхээ араншинг хамгийн сайн мэдэх эрхмүүд. Тиймээс улстөрчдийн хувийн зөрчил хувьсгалт хөдөлгөөнд хүрч үргэлжлэхгүй намжина гэж найдна. Өнөөдөр нийгэм ч дотоод зөрчил тэмцлийг сониучирхан нүд хужирлах бус эсэргүүцэн эв эеэ хичээхийг л илүүд үзэж байгаа. Тэр дундаа эдийн засагт “үүлэн чөлөөний нар шиг” гялбаад өнгөрөх бус байнга цацарч байх гэрэл гэгээ хэрэгтэй билээ. Тиймээс ч улстөрчид хувьдаа ч, хувьсгалд ч эв эеийг эрхэмлэн, “Зарлаагүй дайн”-аа зогсоож, итгэлцлээ бэхжүүлэн, их улс төрд зүтгэцгээх биз ээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН бол ямар ч сэтгэлгүй луйварчдаар дүүрчээ
2015-04-09
Зочин:
яг үнэн, журмаар нь л явуулахад юунд болохгүй байдаг юм, заавал өөрөө л дан ганцаараа шийддэг гэдгээ хэнд батлах гээд бгаа юм
2015-04-09
Хуульч:
Стратегий ач холбогдолтой орд болгохын төлөө тэмсэн гудамжны жагсаагчид, иргэний хөдөлгөөнийхөн, хоосон эх орончид гээд загнуулаад байсан нөхдийн буянаар л өнөөдөр энэ Засгийн газар, Их хурал, 76 гишүүд ТТ ордод хяналт тавьж, бас нөлөөлж чаддаг болсон биз дээ, хэрвээ тэр үед нь тэр чигээр нь 14 баячуудын гарт хэвээр нь байлгасан бол одоо юун Монголын төр, тэр юу байдаг байсан юм гээд 28 том салаавч үзүүлээд сууж байх байсан гэдгийг ойлгож байгаа байх даа, ЭХ ОРОНЧИД Монгол газарт хэзээ ч байсан, байх болно!
2015-04-09
Fuck you:
Well. Who do you think you are and whats is the point you getting a opinion mate. Shut your hole be gone bruv. Wherever you come from eh. Cunt
2015-04-09
Зочин:
Mongoliin irged yagaad gevel bid bas ter urnuus hereglesen. Gadniihan ediin zasagiin hundreltei ued gaigui gesen company-aa avch uldehiin told uls ni ur tavidag. Yagaad bolohgui gej.
2015-04-09
Саруул:
ММС-ийн компанийн тавьсан 1,6 тэрбум долларын өрийг хэн төлөх вэ????
2015-04-09
Зочин:
Mongoliin irged yagaad gevel bid bas ter urnuus hereglesen. Gadniihan ediin zasagiin hundreltei ued gaigui gesen company-aa avch uldehiin told uls ni ur tavidag. Yagaad bolohgui gej.
зочин:
гэрээгээ хийхийг иргэд бид хүсэж байна.
2015-04-08
зочин:
гэрээгээ хийхийг иргэд бид хүсэж байна.
2015-04-08
Зочин:
гэрээгээ хурдан хийеаа
2015-04-08
Sain geree gee hiildeee.ergej husaad l...:
Geree gee hiigeere I.
2015-04-08
Sain geree gee hiildeee.ergej husaad l...:
Geree gee hiigeere I.
2015-04-08
ZOB:
Hurdan geree gee hiigeere.geree hiihgui bol mongolcuud l hohirno.mongotei saihan amidariildaaaa
2015-04-08
Patrik:
It seems that the most part of the Mongolian elite is adjusted the extremely pro-West, there are in the country also pro-Chinese and pro-Russian forces.
2015-04-08
Fuck you:
Well. Who do you think you are and whats is the point you getting a opinion mate. Shut your hole be gone bruv. Wherever you come from eh. Cunt
zochin:
HUULINDAA UIH AAR HELELTCEH ESTOI L YM BOL ENE ENHSAIHAN YUNDAA IH HURLIIG SHAHAAND ORUULJ MONGOL ULSIIN NER HUNDIIG ULANDAA GISHGENE VE. UUNII TCAANA HURDHAN AVILGALAA AVAAD BAYR SHIG ZUGATAH SANAA BAINA...OOR YU CH BISH.
2015-04-08
Зочин:
яг үнэн, журмаар нь л явуулахад юунд болохгүй байдаг юм, заавал өөрөө л дан ганцаараа шийддэг гэдгээ хэнд батлах гээд бгаа юм
Enhsaihan nariin zorilgo:
httpwww.shuud.mncontentread450217.htm
2015-04-08
enhsaihan d:
Hutsalgui gereenii orig huviig UIH-d uguuch yugaa nuugad bgan be, Enhbold darga argagui zangaragtai uls turch yum aa OT2n geree-nii murru mash ih dollar urssaniig olj uzle- UYAnga gishuun ta shuu
2015-04-08
зочин:
Луйварчид мөнгөө л булаалдхж байна ш дээ, өөр зүйл алга даа
2015-04-08
зочин:
Дандаа офщёр бүст бүртгэлтэй компануудтай Засгийн газар хэлэлцээр хийж дараа нь хэлэлцээр хийсэн нөхдийн офщёр бүс дэх данснаас ИХЭЭХЭн мөнгө олддог болоод байгааг ойлгохгүй л байна. ЯАГААД МОНГОЛ Улсын төр ОФЩЁР бүст бүртгэлтэй компаниудыг түүж МАШ ИХ Хэмжээний МӨНГӨН дүнтэй хэлэлцээр хийгээд байна ?
2015-04-08