”Хүрээ” сургуулийн хүүхдүүд хоолондоо хорджээ
2015-04-08

Солонгосын хөрөнгө оруулалттай "Хүрээ” дунд сургуулийн 47  хүүхэд сургуулийнхаа үдийн хоолонд хорджээ.

 

Тодруулбал, энэ сарын 6-нд тус сургуулийн хүүхдүүд өдрийн цайндаа хөц будаатай шөл уужээ. Удалгүй хүүхдүүдийн бие эвгүйрхэж, гэдэс базалж эхэлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг хөц будаанд нь хордсон байж болзошгүй хэмээн мэргэжлийн байгууллага үзэж байгаа аж. Одоогоор хүүхдүүдийн бие харьцангуй гайгүй гэнэ. 

 

Харин ХӨСҮТ-өөс хүүхдүүдэд шинжилгээ хийж, өдөр идсэн хоолноос дээж авч, лабораторид шинжилж байна. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
fdsaf:
dsfdsa
2015-04-08