130 нохой тэжээдэг багш
2015-04-08

Хятадын Гансу мужид амьдардаг Уэн гэгч гэртээ 130 нохой тэжээдэг тухай “www.shanghaiist.com” мэдээллээ. Уэн Хятад хэлний багш  мэргэжилтэй.  Тэрбээр 2005 оноос эхлэн нохой тэжээх болсон ба 2010 оны аравдугаар сард түүний нохдын тоо нь 100 давсан байна. Багш нохдодоо зориулж өнгөрсөн онд 600 мянган юаниар амбаар худалдан авчээ.

 

Мужийн удирдлагууд Уэнийг нохдоо зарах эсвэл амьтан хамгаалагчдад өгөхийг шаардаж, түр ажлаас нь чөлөөлжээ. Захирагч Хэн Ху багшийг нохдоосоо  салах 21 хоногийн хугацаа өгч, шаардлагыг нь биелүүлэхгүй тохиолдолд нохдыг нь хураан авч, нядалгаанд оруулахаа сануулсан байна.

 

 

Уэн багшийн ноход мужийн иргэдийг хазаж, дайрах гэх мэт гэмтэл учруулах нь элбэг аж.  Өнгөрсөн онд Уэний ноход 50 гаруй хүнийг хазаж, уржээ. Энэ хэргээс болж Уэн таван удаа шүүхэд дуудагджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин