Өмнөговь аймгийн залуус хөгжлийн төвтэй боллоо
2015-04-08

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлж Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн 15 хөгжлийн төвийг байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотбн залууст зориулсан хөгжлийн төв  нээлтээ хийлээ.     Нээлтийн ёслолын ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, ХАХНХЯ-ны газрын дарга Д.Амарсайхан болон аймгийн удирдлагууд, хүүхэд залуучууд оролцлоо.

 

Монгол Улсын нийт хүн амын 39.1 хувийг 15-35 насны сая гаруй залуучууд эзэлж байгаа бол Өмнөговь аймгийн нийт хүн амын 35.3 хувийг залуучууд эзэлж байна.


Залуучуудын хөгжлийн төвтэй болсноор төрөөс залуучуудын хөгжлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болоод орчин үеийн мэдээ, мэдээллийн цаг тухайд нь авах, хөгжлийн бүхий л үйлчилгээг хүртэх, хэрэгцээтэй сургалтад хамрагдах, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж орон нутгийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх  бүхий л боломжуудаар хангагдах юм.

Shuud.mn
Сонин хачин