Монголын эдийн засагт ТТ төслийн үзүүлэх нөлөөлөл их
2015-04-08

 

Монгол Улсын сайд М.Энхсайхан (гэрэл зургийг MPA) Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан энэхүү төслийн манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлийг нь гурван хэсэгт хуваан тайлбарласан байна. М.Энхсайхан:

 

Нэгдүгээрт, ойрын үед гарах санхүүгийн шууд үр дүн нь барагцаалбал 650 сая ам.доллартай тэнцэнэ. Тухайлбал, урьдчилгаа төлбөр 200 сая ам.доллар, төмөр замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Засгийн газраас гаргасан хөрөнгийн эргэн төлөлт ойролцоогоор 280 сая ам.доллар, тэр нь эргээд эдийн засагт зээлийн эх үүсвэр болно. Чалко компанид төлөх байсан 142 сая ам.долларын хүндрэлээс Монгол улс чөлөөлөгдөж байгаа. Эрдэнэс Тавантолгой компанийн хөрөнгийг мөн үнэлж Консорциумд өгнө. Мөн Улсын төсөвт аливаа нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр, төслийн үйл ажиллагааны анхны өдрөөс эхлэн улс, орон нутгийн төсөвт хуулийн дагуу орлого оруулж эхлэх бөгөөд тодруулбал, холбогдох татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Цанхийн талбайд уурхайн үйл ажиллагаа явуулсаны төлбөр зэрэгт жил бүр 360 орчим тэрбум төгрөг төвлөрнө.

 

Хоёрдугаарт, Төслийн санхүүгийн шууд бус үр дүн буюу үржүүлэгч нөлөөг барагцаалбал, ойрын 3 жилд манай ДНБ-ийг 10-аас доошгүй хувиар тэлэхээр байгаа. Уурхайн барилга байгууламж, дагалдах дэд бүтэц, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон төслийн үйл ажиллагаанд дотоодын 500-600 аж ахуйн нэгжийг ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч хэлбэрээр татан оролцуулж, 8-12 мянган иргэнийг ажлын байраар хангах боломжтой болно. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс хойш жил бүр Монголд дунджаар 700 саяас 1 тэрбум хүртэл ам.долларын үйл ажиллагааны зардал гаргах бөгөөд үүний үлэмж хэсэг нь дотоодын эдийн засагт шингэх бололцоотой.

 

Гуравдугаарт, Тавантолгой төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессэж болохоос гадна энэхүү төсөл нь Эгийн голын усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станц зэрэг бусад мега төслүүдэд хөтөчийн үүрэгтэй байх нь дамжиггүй” гэсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энхсайхан худлаа ярихаа болимоор юм аа. Гэрээний үүргээс чөлөөлөгдөөгүй шүү дээ, зүгээр нэг хэсэг болох төлбөрийн асуудал
2015-04-09
Нэргуй:
ЧАЛКО д толох ороо Эрдэнэс одоо барагдуулаад явж байгаа ер нь ганцхан Эрдэнэс тавантологой л ажиллаж байгаа засгийн газрын тавьсан орийг дарах аар зутгэж байгаа энэ эрч ээрээ явахад ирэх 3-р улиралд бурэн толно гэж явсан Я Батсуурийг хорьж удааж байгаа гийн учир энэ юм биш уу
2015-04-08