Л.Гансүхийн хэргийг прокурорт шилжүүлж, Д.Энхжаргалыг шалгаж байна
2015-04-08

 

Гэрэл зургийг MPA.MN Авлигатай тэмцэх газар энэ оны нэгдүгээр улиралд эрүүгийн 101 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 17 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсний дотор “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой Л.Гансүх нарт холбогдох хэрэг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэрэг багтжээ.

 

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тэдэнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. АТГ-аас шалгасан хэргүүдийн дийлэнх хувийг төрийн албан тушаалтан албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг эзэлж байна гэж тус газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалаг онцолсон.

 

АТГ-аас шалгасан хэргүүдийн дийлэнх хувийг төрийн албан тушаалтан албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг эзэлж байна гэж тус газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалаг онцолсон.
 

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт хэргээс 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, найман хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 10 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, зургаан хэргийг нэгтгэснээр 42 эрүүгийн хэргийг үлдэгдэлтэй байгаа аж. Түүнчлэн мөрдөн шалгасан хэргийн 48.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 30.6 хувьтай байгааг мэдээлэв.

 

Гэмт хэргийн улмаас 26 тэрбум 176.4 сая төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 393.8 сая төгрөгийн хохирлыг төлүүлж, 3 тэрбум 950 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, 240.5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна.

 

Б.Хүлэг

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yag unen. Bayariig shalgah heregtei
2015-04-09
Зочин:
Yag unen. Bayariig shalgah heregtei
2015-04-09
ATG:
Harin tiime
2015-04-09
АТГ-д:
ТА НАР ТЭР С.БАЯРЫГАА ОЧИЖ ШАЛГА АЙН, ТА НАРААС ИЛҮҮТЭЙГЭЭР УЯНГА ГИШҮҮН АЖИЛЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ТЭР ОРОН СУУЦ БАЙШИН ЭНЭ ТЭРИЙГ НЬ САЙТАР ШАЛГАЖ ГЭРЭЭ ЭНЭ ТЭРИЙГ НЬ ХАРВАЛ ЯАСАН ЮМ БЭ.
2015-04-08