“Чонон сүлд” 294.2 сая төгрөгийн орлого олжээ
2015-04-08

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд хүргэдэг.

 

Тэгвэл өнгөрсөн гурван сарын байдлаар хоёрдугаар сарын 27-ны өдөр нээлтээ хийсэн “Чонон сүлд” кино 294.2 төгрөгийн ашиг олж, жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэ үеэр нийт зургаан монгол кино гарч байсан юм.

 

Харин жүжигчин Б.Цэрэнболдын гол дүрд нь тоглосон “Аав” уран сайхны кино 197.9 сая төгрөгийн орлогоор удаалж байгаа юм байна.  

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин