Казино хэрэгтэй юу?
2015-04-08

Казиногийн тухай, Казино байгуулах тухай хуулийг хэлэлцэхийг Хуульзүйн байнгын   гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.

 

Хуулийн төсөлд Засгийн газар казиногийн үйл ажиллагаа явуулах хоёр байршлыг тогтоох, тогтоосон байршилд аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгох, үйл ажиллагааг зохицуулах, хянах төрийн захиргааны төв байгууллага байгуулах, казино байгуулагч нь гадаадын иргэн, харъяатгүй байх зэргээр тус тус тусгажээ. Казино байгуулсан тохиолдолд зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх юм байна. Гишүүд казино байгуулахад 1998 оны алдаагаа давтах вий гэж сэрэмжлүүлж, мөн монгол иргэдээ ч тодорхой мөнгөн дүнгийн хүрээнд оруулж байх хэрэгтэй гэж байлаа.  Казинод гадаадын 21 нас хүрсэн иргэн үйлчлүүлж болох бөгөөд тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгох тусгай зөвшөөрлийг авахдаа 35 тэрбум төгрөг төлөх юм байна. Казино байгуулагдсанаар аялал жуучлал 1 сая жуулчнаар , төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж урьдчилан тооцжээ.   Гишүүд казиногийн байгуулах асуудалд  ямар байр суурьтай байна вэ?

 

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

 

-Казино байгуулах нь Монгол Улсад чухал. Үүнийг дагаад тодорхой хэмжээнд спортын санхүүжилтийг казиногоос авдаг. Жишээлбэл томоохон хэмжээний шоу, спорт. Казиногоо дагуулаад худалдааны аж үйлдвэрийн сүлжээ үүснэ. Мөн казиног дагаад нийгмийн хэв журам, аюулгүй байдлын зохицуулалт шаарддаг. Казиногийн хуулийг дангаар нь баталж болохгүй.  Тиймээс казино байгуулах гэж байгаа бол аюулгүй байдлын статусыг хангаж, бүрэн камержуулалтыг  ёстой. Казино ажиллуулж байгаа бол хамгаалагчтай байгаа. Гэхдээ казинод ажиллаж байгаа хамгаалагч нь ажиллуулж байгаа аж ахуйн нэгжийн компанийн хувийн зохион байгуулалтад байж болохгүй. Төрийн хуулиар хамгаалагчид хуулийг биелүүлэх лиценз олгодог зохицуулалт хийх ёстой.Хэрвээ компани нь хууль бус зүйл хүсвэл хамгаалагч татгалзаж, хууль ёсны шаардлага биелүүлдэг байх хэрэгтэй. Ингэхийн тулд Казиногийн тухай хуулийн төслийг дагалдуулаад Хамгаалалтын тухай хуулийн төслийг оруулж ирэх хэрэгтэй. Ингэхгүй бол казиногийн системийг дагаад хамгаалагч хийж байгаа нөхөр хуулиас гадуур, зохион байгуулалтын бүлэг рүү орчихож болохгүй.  Хамгаалалтын дархлааг бий болгох хэрэгтэй юм.

 

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

 

-1998 оны Казиногийн хуулийн дагуу ажилласан казино байхгүй.  Тэр үед хуульгүйгээр казино ажиллаж, тэнд ямар нэг хяналт шалгалтгүй байсан учраас Казиногийн хуулийг баталж гаргасан юм. Хууль хэрэгжүүлэх үед  эсэргүүцэж байсан хүмүүс гурван гишүүнийг татварын асуудлаар эрүү үүсгэсэн. Харин хуулийг хэрэгжүүлээгүй байхад нь хүчингүй болгосон түүхтэй юм. Харин одоогийн гаргаж байгаа хууль энэ түүхийг давтахгүй байх хэрэгтэй. Казиногоос бусад аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах асуудал зайлшгүй шаардлагатай.

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Хоёр жилийн хугацаанд байгалийн баялгийг тойрсон хууль эрхзүйн шийдвэрүүдийг гаргалаа. Харин одоо зөв тал руугаа явж байх шиг байна. Газар тариалан, хөдөө аж ахуй, ЖДҮ гээд бүх салбарууддаа дэмжлэг үзүүлэх зорилгыг тодорхойлжээ. Казиногийн үйл ажиллагааг хязгаарлалттай явуулахаар тусгасанд санал нэг байна. Монгол хүн хамгийн хатуужилтай, тэвчээртэй, газар нутаг, ахуй, төрт ёсны уламжлал, эцэг эхийн хүмүүжил гээд гайхамшигтай ёс заншилтай ард түмэн. Гэтэл одоо юунд ч баригдахаа байж, архинд тоглоомонд донтож, толгойгоо мэдүүлж байна. Тийм учраас монгол хүнийг казино тоглохыг хориглох тухай хуульд зааж өгснийг дэмжиж байна.  

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Казино байгуулах асуудалд өмнө нь бидэнд гунигтай туршлага байгаа. Тиймээс өмнөх туршлагуудаа нэлээн судалж байж оруулж ирсэ байх гэж бодож байна. Эхний ээлжинд хоёр казиногийн газар байгуулах нь зөв байх. Үүнийг дагасан сөрөг үйлдэл ч гарч ирнэ. Зохицуулах хэрэгтэй. Монгол хүнийг хязгаарлана гэх нь зөв. Гэхдээ оруулахгүй гэвэл мушгиж магадгүй. Үүний оронд казино тоглохыг нь мөнгөн дүнгээр нь хязгаарлаад явбал зөв болов уу.

 

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Казиногийн хууль батлуулах гэж байгаа эрхмүүд хэн гэдэг хүн казино байгуулах гэж байгааг шууд хэлчих хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгэмд хардалт үүснэ. АН, МАН хоёр нууцаар ярьж хэлэлцээд байгуулах гэж байгаа юм уу. Энэ хуулийг батлахын тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй.

 

 

 

 

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Hehe:
Hen gedgiig n bi medne! Gehdee ardtumend ymarch ashiggui gedegt moriitsohod ch belen bn! Uul uurhain luivriin mongoo ugaah heregsel boloh bhdaa
2015-04-09
Bosoo:
Uuliig nuraaj usiig shirgeej mungu olj baisnaas.Baigal orchind hor hunuulgui casinogiin huuliig mash zuv bodlogoor batalchih ym bol. Manaid I ashigtai casino aylal juulchilalaar mungiig huulej bga zunduu l us or on bj I bna. Bid yaj dutahav dee
2015-04-09
Е.ОТГОНБАЯРт:
Чи менгетэй л юм байгаа биз!!! Эхнэрийн чинь олон дансаар доллар сая саяараа урсдаг л юм байгаа биз! Менгеер хязгаарлаад, менгетэйгеерее чи ганцаараа тоглоод л аан??? Зев л санаа! Болохгуй бол авилгадчихгуй юу?
2015-04-08
Ц НЭРГҮЙ:
БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ ГЭХДЭЭ 35 НАСНААС МОНГОЛ ХҮНИЙГ ЯМАР Ч ДАРАМТГҮЙ ТОГЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТИЙМ НАСНЫХАН НЭГ ИХ ДОНТООД БАЙХГҮЙ ГАДААДАЛ ТОГЛОЖ ХОЖСОН МОНГОЛ ЗӨНДӨӨ Ш ДЭЭ ЭНД Ч ГЭСЭН НУУЦ КАЗИНО БАЙДАГ ГЭЖ ЯРИДАГ БИЗ ДЭЭ
2015-04-08